Индианчуудын зүүд манагч монгол охидын хэрэглээ болж эхэлжээ

31260-Dream-CatchersЯмар нэгэн араатанд хөөгдөж, өндрөөс унаж, үхэж байна гэх мэтээр хар дарж таны зүүд эвгүйддэг үү? Түүнчлэн та амттай сэрэмгүй сайхан зүүдээ эргээд санадаггүй юу? Тэгвэл Dream catcher буюу зүүд манагчийн талаар таны мэдлэгт дусал нэмье.

Зүүд манагч бол уугуул америкчууд буюу индианчуудын, тэр дундаа Ожибвэ омгийнхны хамгийн гайхалтай өв уламжлалын нэг билээ. 1960-1970-аад оны үед энэ нутгийнхны дунд үүссэн энэхүү бяцхан эд олон тооны домог яриа дагуулдаг.

Зарим нь энэ бол зүгээр л уугуул америкчуудын эв нэгдлийн бэлгэдэл гэхэд үлдсэн нь хүний зүүдний ертөнц дэх хамгаалагч гэж үзнэ. Энэ нь унтаж буй хүнийг муу муухай зүүднээс хамгаалж, өөрөөрөө дамжуулан сайн сайхан зүүдийг л бэлэглэх чадалтай. Сайхан зүүд зүүд манагчийн голд байх нүхээр дамжин орж, доош унжсан өд сөдөөр гулсан унтаж буй хүнд хүрдэг учиртай. Харин муу муухай зүүд аалзны тор мэт утсанд хүлэгдэн үлдэж, нарны анхны туяанд замхран алга болдог. Зүүд манагч нь хэдэн үе дамжин уугуул америкчуудын өв соёлын нэгэн хэсэг байсаар байгаа юм.

Энэ нь мөн бүслүүр, цагирагнаас үүсэлтэй гэгддэг. Учир нь цагираг бол тухайн оронд хүч чадал, нэгдмэл байдлын илэрхийлэл болдог. Цагирагнаас үүсэлтэй олон бэлэг тэмдэг байдгийн нэг нь энэхүү зүүд манагч юм.

ҮРГЭЛЖЛЭЛИЙГ ЭНДЭЭС УНШИНА УУ

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …