Манай дэлхий дээрх улс орон бүр өөр өөрийн ёс жаяг, соёл уламжлал, шашин шүтлэгээсээ хамаараад хүйсийн тэгш байдал, ялангуяа эмэгтэйчүүдийн эрхийг хязгаарласан хачин жигтэй хууль, дүрмийг бий болгож нийтээрээ дагаж мөрдсөөр байна.
Жишээ нь Иранд охид, эмэгтэйчүүд эрэгтэй хүмүүс оролцсон спортын тэмцээн уралдааныг үзэх нь хориотой байдаг бол Саудын Арабт эм хүйстэй л бол цусан төрөл байсан ч хэн нэгнийг оршуулах ёслолд оролцох эрхгүй байдаг. Тэгвэл эдгээр хачирхалтай дүрэм, журмаас та бүхэнд хамгийн жигтэй 10 хоригийг хүргэе.
1
Саудын Араб |
Эмэгтэйчүүдийн эрхийг хамгийн ихээр хязгаарладаг орнуудын тэргүүн Саудын Арабт 2001 оноос охид, эмэгтэйчүүдийг Барби тоглоом худалдан авахыг хорьсон бөгөөд оронд нь Дундад Ази болон Исламын орнуудад алдартай Фулла хүүхэлдэйг санал богодог.
2
АНУ |
Америкийн зүүн өмнөд хэсгийн Флорида мужид ганц бие болон бэлэвсэн эмэгтэйчүүд Ням гарагт шүхрээр үсрэхийг хориглодог гэнэ.
3
Саудын Араб |
Эмэгтэйчүүд жолоо барих нь биеэ үнэлэлт, садар самуун болон гэр бүл салалтыг дэмжиж буй хэрэг гэж үзэн мөн хатуу хориглодог ажээ.
4
Ватикан |
Хүн амын тоо, газар нутгаарынхаа хэмжээгээр дэлхийн хамгийн жижиг тусгаар улс болох Ватиканд эмэгтэйчүүд санал өгөх эрхгүй гэнэ.
5
Йемен |
Йемений шүүхийн өмнө эмэгтэй хүнийг хагас хүн гэж үздэг бөгөөд эмэгтэйчүүд гэрчийн мэдүүлэг өглөө гэхэд шүүх түүнийг харгалзан үзэх нь бараг үгүй.
6
АНУ |
Америкийн Делавэр мужийн Уайтсвилл гэдэг газар эмэгтэйчүүд эрэгтэйдээ гэрлэх санал тавих нь хориотой.
7
Итали |
Италийн хойд хэсэгт орших Феррара хотод царай муутай эсвэл муу нэртэй эмэгтэйчүүдийг бяслагны үйлдвэрт орох нь хориотой байдаг гэнэ.
8
Энэтхэг |
Энэтхэгийн Асара тосгонд дөчөөс доош насны эмэгтэйчүүд дэлгүүр хэсэх болон охидууд нь гудамжинд гар утас хэрэглэхийг хатуу хорьсон байдаг байна.
9
БНХАУ |
Өмнөд хөрш БНХАУлсад эмэгтэйчүүд зочид буудлын угаалгын өрөөнөөсөө бусад газар нүцгэн явах нь хориотой.
10
Афганистан |
Зэвсэгт мөргөлдөөн, алан хядах ажиллагаа, бослого үймээн гээд таагүй мэдээлэлтэй байнга нэр холбогддог Афганистанд эмэгтэйчүүд дуу чимээ гаргадаг эсвэл өндөр өсгийтэй гутал өмсөх, чанга инээх гэх мэт энгийн зүйлсийг хатуу хориглосон байдаг ажээ.
эх сурвалж: emegteichuud.mn