Хань ижлээ хайдаг зах

32_bd631ebf29a5b77389df25d816caf579806fe727Зөвхөн Бямба, ням гаригуудад 12 цагаас 17 цагийн хооронд Шанхайн үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зарлалын самбар ажилладаг бөгөөд энэ самбарыг “Сүйт бүсгүйчүүд, залуучуудын зах хэмээн нэрлэдэг байна. Хачирхалтай нь энэ зарлалыг харж байгаа хүмүүсийн ихэнхи нь настай хүмүүс байдаг байна. Эдгээр хөгшчүүл нь өөрийн хүү, охиндоо ирээдүйн ханийг нь сонгож өгхөөр ирдэг аж.

Хэдийгээр хүүхдийнхээ хань ижилийг сонгодог уламжлал нь хэдийнээ хол хоцорсон ч тэд одоог хүртэл энэ сонголтод оролцохыг хүсдэг гэнэ. Эцэг эхчүүдийн үзэж байгаагаар хүүхдүүд нь хэт их завгүй байх болон идэвхитэй хайхгүй байгаа учир ийнхүү тэдэнд сонгож өгөхөөр ирдэг байна.

Зарлал дээр нэр, нас, жин, орд, орлого, өндөр, эд хөрөнгийн байдал гээд бүгдийг нь бичсэн байдаг. Хятадад ганц бие амьдрал газар аваад байгаа бөгөөд ихэнхи нь амьдралаа ажил хөдөлмөртөө зарцуулах болсон гэнэ.

download download (1)эх сурвалж: undesten.mn

Санал болгох мэдээ

Соёлын биет бус өвийг өвлүүлэх “Хөх дөл” төсөл дэлгэцийн бүтээл боллоо

“Хөх дөл” төслийг санаачлагч УДЭТ-ын жүжигчин Г.Алтангэрэл, Г.Номуун нар хүүхдүүдийн хамт 2023 оны зургаадугаар сард …