Улсын хилээр хууль бус зүйл гаргахаар завдсан маш олон хачирхалтай тохиолдол байдаг. Тухайлбал дэлхийн өнцөг булан бүрээс эмгэн хумс, могой, мичний толгой, жаран хөлт, аалз зэргийг хилээр гаргахыг завдсан итгэмээргүй зүйлс олон ажээ.
Майамигийн ОУНБ-ын гаалийн мэргэжилтнүүд 100 гаруй жилийн өмнө хулгайлагдсан Египетийн модон авсыг хилээр гаргах гэж байсныг илрүүлжээ. Энэ нь Египетийн түүх соёлын 3000 жилийн түүхтэй үнэт дурсгал байсан бөгөөд 60 гаруй Фараоны бунхан байдаг Луксор хотоос алдагдсан байсан юм. Ингээд
авсыг АНУ – аас байх ёстой газар руу нь 2011 онд илгээсэн байдаг.
Мьюнхений ОУНБ-ын ажилчид Итали зорчигчийн тээшнээс хүний гавлын яс олжээ. Эмэгтэйн хэлснээр энэ нь Бразилд нас барсан гэр бүлийнх нь хүний гавлын яс байсан бөгөөд төрөлх нутагт нь оршуулахыг хүссэн нь тэр байжээ. Албаныхан гавлын ясны шинжилгээний бичгийг шалгасны дараа жамаараа нас барсан
нь тогтоогдсон учраас хилээр гаргахыг нь зөвшөөрсөн гэнэ.
$100.000 ам.долларын мөнгөн дэвсгэрт бол АНУ-ын түүхэн дэх нэн ховорт тооцогддог валют юм. Тэгвэл үнэ цэнтэй энэ дэвсгэртийг хил гаргах гэж байсан Өмнөд Солонгосын зорчигчийг саатуулсан хэрэг 2009 онд гарчээ. Кеннедигийн ОУНБ-ын мэргэжилтнүүдийн илрүүлснээр тэр нь 1934 онд анх хэвлэгдсэн ч гүйлгээнд оруулж байгаагүй ховор дэвсгэрт байсан нь азаар хуурамч нь
байжээ.
Хууль бусаар хил давуулахыг завдсан амьтадтай холбоотой хачирхалтай явдал олон ажээ. Тэдний олонх нь амьтдыг өмд, юбка болон тээшиндээ авч явдаг. Жишээ нь нэг бүрчлэн уутанд хийсэн 14 альбинос гүрвэлийг цээжин биеэрээ ороож хил гаргахыг завдсан явдал Норвегит гарчээ.
Гүрвэлээр ч зогсохгүй хоргүй 14 питон могойг бүсэлхий, хөлөөрөө ороож, хонин гүрвэлүүдийг нь лаазанд хийж хөлдөө уясан байжээ. Эдгээр нь $10.000 ам.доллартай тэнцэх хэмжээний хэвлээр явагч байсан бөгөөд Норвегиос Данийн хил гаргах гэж байсан гэнэ. Хамгийн сонирхолтой нь гаалийнхан тэрнийг бараг л зүгээр гаргачих дөхжээ. Азаар тээшнээс нь тарантула аалз гарч ирсэн нь
шалгах үндэс болсон гэдэг.
Алтыг хууль бусаар хил давуулахыг завдагсдын арга нарийсч алтан өлгүүр хүртэл хийх болжээ. Алтыг өлгүүр болгож хэлбэршүүлснээр Өмнөд Солонгосын хилийг төвөггүйхэн давна гэж найдсан Тайвань зорчигчийг саатуулж шалгахад $84.000
гаруй ам.доллартай тэнцэх хэмжээний алт байсан гэнэ.
Барбадосын иргэн их хэмжээний кетаминыг ариун ус нэрээр хил гаргах гэж байгаад үйлдэл дээрээ баригджээ. Кетамин нь чимээгүй нойрсуулагч гэдгээрээ танигдсан мансууруулах бодис бөгөөд 100 шилийг хил давуулах гэж байжээ.
Өөр нэг тохиолдол нь Украинд гарсан байдаг нь хашиш гэж нэрлэдэг мансууруулах бодисыг секс тоглоомонд нуучихсан байсан юм. Тэрбээр секс тоглоомыг нь сэжиглээд шалгах нь битгий хэл хүрэхгүй байх гэж бодсон нь талаар болсон ажээ.
Далайн хавны тасалсан толгойг хил гаргах гэж байсан энэ явдлыг Денверийн ОУНБ-ын ажилчид таслан зогсоожээ. Биологийн багш тэрбээр үхсэн далайн хавны толгойг тасалсан бөгөөд сургалтын материал болгох гэж байсан гэнэ.
Бразилын цагдаагийн албаныхны авсан энэ зурагт их хэмжээний кокайн биедээ тээж явсан 20 настай Ирланд залуугийн рентген гарсан юм. Бельгийн хилээр гаргах гэж байсан түүний ходоодонд 72 уут буюу 1 кг кокайн байжээ.
Энэ бол ОХУ-ын хамгийн үнэ цэнтэй, түүхэн дурсгалт агаад нэн ховор байдаг сувенир юм. 1885 – 1917 онд үйлдвэрлэгдэж байсан сувенирыг Францын хилээр нэвтрүүлэх гэж байсан ажээ. Тээшинд нь бараг 350 гаруй өндөг байсан гэнэ.
Улсын хилээр хууль бус зэвсэг гаргах гэж байсан тохиолдол байнга шахуу гардаг. Тэдгээрийн нэг нь Швейцарьт гарсан юм. Ингэхдээ Усама бен Ладен, Ленин, Хашгираан киноны багаар халхавч хийж их хэмжээгээр гаргах гэж байсныг
нь саатуулж таслан зогсоосон явдал 2011 онд гарчээ.
Эх сурвалж: www.bunny.mn