Хамгийн өвөрмөц 10 хүрээлэн

Эх дэлхийнхээ үзэсгэлэнт, өвөрмөц тогтоцтой газруудыг хайрлан хамгаалан торддог бол нөгөө зарим нь илүү үзэсгэлэнтэй болгохын тулд засч, бүтээн байгуулж байдаг билээ. Дэлхий дээр гайхамшигтай сонин бүтэцтэй газрууд бүтээгдсэн байдаг бөгөөд жуулчдын хамгийн их анхааралыг татаж чадсан 10 цэцэрлэгт хүрээлэнг танилцуулж байна.

  1. Шотланд, Огторгуйн гялбаа

11182982_705809052861299_712486142_o

Чарльж Женкс хэмээх архитекторчийн өөрийн эзэмшилд зориулан бүтээсэн энэхүү цэцэрлэгт хүрээлэн Шотландын Дамфрис хотод байгуулагджээ. Тэрбээр энэхүү цэцэрлэгтээ шинжлэх ухаан, одон орноос эхлээд огторгуйн хар нүх, математик зэрэг олон салбарын элементийг оруулж өгсөн нь гайхалтай бүтээл болж чадсан юм. Тэрбээр “Огторгуйн гялбаа” хэмээх цэцэрлэгээ хайрт гэргий болох Мэгги Кезиукийн гэгээн дурсгалд зориулан бүтээсэн байна. Энэхүү гайхамшигтай цэцэрлэгт хүрээлэн 30 акр бүхий талбай бөгөөд жуулчдын анхаарлыг маш ихээр татдаг. Гэсэн хэдий ч жилдээ ганцхан удаа л олон нийтэд нээлттэй байдаг юм.

  1. Австри, Ногоон нуур

11198864_705809079527963_1416509611_n

Австрийн үзэсгэлэнт газрын нэг бол яахын аргагүй Трагёс тосгонд байрлах “Ногоон нуур” юм. Маргад эрдэнийн ногоон өнгөөр туяарч харагддаг энэ нуур зуны улиралд 12 метр хүртэлх гүн байдаг бол өвөлдөө 1-2 метр гүн байдаг аж. Жилийн аль ч улиралд жуулчид энэхүү нуурыг зорих тоо багасдаггүй бөгөөд бүгд тус нууранд шумбахаар зорин ирдэг байна.

  1. Лаос, Буддын хүрээлэн

11160191_705809249527946_1033942186_n

Энэхүү хүрээлэн нь Меконг голын хөндийд байрладаг бөгөөд Буддын, могойн, чөтгөрийн, хүний гэх мэтчилэн 200 гаруй хөшөө дурсгал бий. Хүрээлэнг Буддын ба Хиндү шашныг хослуулан Луанг-пу Бунлыа Сүлилатын санаачлагаар бүтээсэн байна. Тиймээс ихэвчлэн буддын болон хиндү шашны барималууд байдаг байна. Барималуудын хамгийн урт нь 120 метр бол хамгийн өндөр нь 40 гаруй метр Буддын хөшөө байдаг байна.

  1. АНУ, Батоникийн цэцэрлэгт хүрээлэн

11198377_705809496194588_386781079_n

57 га газар нутаг бүхий  энэхүү цэцэрлэгт хүрээлэн нь Аризона мужид оршино. Ургамал судлалын томоохон цогцолбор болдог энэхүү цэцэрлэгт 21000 төрөл зүйл бүхий ургамал, цэцэгс байх ба тэдгээрийн 139 нь нэн ховор төрөл зүйл юм. Тэдгээрийг шилэн барималаар чимэглэж өгсөн нь оройн цагаар туйлын үзэсгэлэнтэй харагддаг байна.

  1. Тайланд, Тамын хүрээлэн

11195251_705809902861214_994239682_n

Бангкокоос 90 минутын газар байдаг энэүү хүрээлэн Тайланддаа томоохонд тооцогддог жуулчдыг олноор нь татдаг газар юм. Хүрээлэнд бага насны хүүхдийг оруулдаггүй бөгөөд зарим нь хэрэв нүгэл үйлдвэл ямар зүйл болохыг анхааруулж ойлгуулах зорилгоор эцэг эхийн хараа хяналтан дор оруулдаг байна. Буддын шашны тамыг Нарака гэж нэрлэдэг ба энд ёс бус, аймшигтай баримлууд олон бий. Түүнчлэн аймшигтай орчин бүрдүүлхийн тулд хүрээлэн даяар аймшгийн ая тоглуулдаг байна.

  1. Нидерланд. Кёкенхоф цэцэрлэгт хүрээлэн

11186384_705809912861213_229677150_n

Дэлхийн хамгийн том цэцэрлэгт хүрээлэнгээр Нидерландын Лиссе хотод байдаг 100 гаруй нэр төрлийн цэцэгт хүрээлэн болох Кёкенхоф нэрлэгддэг юм. 79 акр талбайг хамардаг хүрээлэнд жил бүр 7 сая цэцэг тарьдгаас хамгийн их ургадаг нь алтанзул цэцэг юм байна. Энэхүү цэцэрлэгийг 3-5 сард зорьвол хамгийн үзэсгэлэнтэй ажээ.

  1. БНХАУ, Одойчуудын вант улс

11198752_705809946194543_920725631_n

Юньнань мужийн Куньмин хотод байдаг энэ хүрээлэнг одой хүмүүсийг дэмжиж, тэдэнд ажил олгох зорилгоор нээсэн гэх боловч эсэргээрээ тэднээр доог тохуу хийж байгаа мэт санагдах нь нууц биш ажээ. Энд 130 см-ээс доош биетэй хүмүүсийг ажиллуулдаг бөгөөд тэд хүрээлэнд ирсэн жуулчдад дуу дуулж, бүжиг бүжиглэх зэргээр урлаг спортын сонирхолтой тоглолтууд үзүүлдэг байна. Энд дунджаар мянга гаруй одой ажиллаж амьдардаг.

  1. Их Британи, Уд модны хүрээлэн

11198970_705809996194538_934961673_n

Английн Корнуолл мужид байдаг энэхүү хүрээлэнг 18-р зууны үед амьдарч байсан Треймений гэр бүлийнхэн бүтээсэн гэж үздэг байна. 1970 оноос орхигдсон газрыг 1990 оноос арчилж тордсон нь өдгөө жуулчдыг олноор татдаг алдарт хүрээлэн болсон юм. Түүнчлэн энэхүү хүрээлэнд камели, рододендрон зэрэг олон гайхалтай бутлаг ургамал, цэцэг ургадаг байна.

  1. Сингапур, Журонг жиргээний хүрээлэн

11173575_705810052861199_1804301962_n

Журонг хэмээх толгодод байрлах жигүүртний хүрээлэнд 380 төрөл зүйлийн 5000 гаруй шувуу амьдардаг. Дэлхийн өнцөг булан бүрээс авчирсан тэмээн хяруул, цэн тогоруу, тоть, хун, шар шувуу гэх мэт маш олон шувууд энд нутагшсан байдаг. Шувууны сонирхолтой үзүүлбэрүүд үзэх боломжтой бөгөөд тоть л гэхэд 150 төрөл зүйл байдаг байна.

  1. Өмнөд Солонгос, Секс хүрээлэн

11198444_705810109527860_1923439850_n

Энэхүү хүрээлэнг насанд хүрэгчдэд зориулан 2004 онд нээсэн ба Чежү арлын алдартай газруудын нэг юм. Чежү нь дайны дараахан хосуудын бал сараа өнгөрөөдөг газар болсноос хойш уг газрыг байгуулжээ. Сексийн боловсрол олгох зорилгоор 140 гаруй өвөрмөц содон баримал секс үзмэр байдаг нь зөвхөн 18-с дээш насныхан зориулагдсан.

Б.Учрал

эх сурвалж: undesten.mn

Санал болгох мэдээ

УДЭТ-ын засвар дуусаж, 5-р сарын 1-нд “Анна Каренина” жүжгээр нээлтээ хийнэ

Монгол Улсын Засгийн газар түүх, соёл, өв уламжлалд чухал байр суурь эзэлдэг дурсгалт барилга байгууламжуудаа …