Хүн бүрийн итгэдэг “гайхмаар – 13” мухар сүсэг

Black-Cat-HD-Wallpapers-12Мухар сүсэг бол хүн төрөлхтний айдсаа даван туулахын тулд зохиосон хий хоосон зүйл гэж итгэдэг ч бодит байдалтай нүүр тулсан хүмүүс харин ч эсрэгээрээ үздэг ажээ. Тэгвэл орон орны иргэдийн сэтгэлээсээ итгэн биширдаг ямар ямар мухар сүсэг байдаг юм бол…?

  1. Муур

Хар муур нь аз дагуулдаг бөгөөд хэрэв замд чинь хар муур тааралдаж өөрийг чинь чиглэн ирэх юм бол удахгүй танд аз ирнэ гэж үздэг. Харин хар муур таныг харсан даруй таниас холдох юм бол аз тань харина гэсэн үг ажээ.

  1. Салатны навч

XIX зуунд Англи эрчүүд гэр бүлтэй болохоор төлөвлөж байгаа бол салатны навч идэхээс татгалздаг байжээ. Нэвтэрхий тольд бичсэнээр салатны навч нь ямар ч үржил шимгүй ургамал учраас эр хүнийг үргүйдүүлдэг гэж итгэдэг гэнэ.

  1. Усан үзэм

Испанид Шинэ жилийн баярын өмнөх шөнө дундад 12 ширхэг усан үзэм идэх хэрэгтэй гэнэ. Энэ нь тухайн ондоо буюу 12 сар аз хийморь, амжилт бүтээл арвин байхыг бэлгэддэг ажээ.

  1. Царсны боргоцой

Их Британичууд эрт цагаас биедээ байнга царсны боргоцой авч явдаг байжээ. Энэ нь тэднийг үргэлжийн мөнхөд үзэсгэлэн төгөлдөр байлгах ид шидийн бүтээгдэхүүн гэдэгт итгэдэг. Энэ тухай мухар сүсэгтэй холбоотой нэвтэрхий тольд царс мод нь урт удаан, эрүүл саруул амьдралыг далладаг гэж бичжээ.

  1. Шүүр

XIV зууны үеэс л шүүрийг шулмасын унаа гэж үзсээр ирсэн бөгөөд шинэ байранд нүүж орох гэж байгаа бол хуучин шүүрээ заавал хаяж нүүхийг сануулдаг байжээ. Учир нь хуучин шүүрэнд өнгөрсөн хамаг муу муухай чинь шингэсэн байгаа тул шинэ гэрт тань тэр бүхнийг хамт тээн очих зэтгэрийн аюултай гэж үздэг. Тиймээс хуучин шүүрээ хаяад шинийг аваарай.

  1. Навчис

Намар болж навчис шарлан унах мөчист моддоос унах хамгийн эхний навчийг авч чадсан хүн тэр өвөлдөө ханиад томуугаар огт өвчилдөггүй гэнэ.

  1. Толь

Хананд өлгөөтэй толь чинь хэний ч гар хүрээгүй байхад цуурч хагарах юм бол танай гэрт тун удахгүй хэн нэгэн нас барна гэдгийг зөгнөдөг. Мөн гэрт чинь хэн нэгэн нас барсан бол гэрийнхээ бүх цонхыг дэлгэх хэрэгтэй. Учир нь сүнс нь амирлаж биенээсээ гарч чадахгүй гэрт чинь эргэлдсээр байдаг аж.

  1. Гүрвэл

Хэрэв зүүдэнд чинь гүрвэл үзэгдэх юм бол танд хар буруу санадаг хэн нэгэн ойр байгааг илэрхийлнэ. Унтахынхаа өмнө унтлагын өрөөндөө морины тах өлгөж нойрсвол хар дарж зүүдэлдэггүй гэнэ.

  1. Секс

Эртний Грект умард зүгээс салхилж байгаа үед хурьцал үйлдэх юм бол хүү, харин өмнө зүгээс салхилж байгаа үед хурьцах нь охинтой болохыг зөгнөдөг гэж итгэдэг байжээ.

  1. Хэлээ хазах

Ямар нэг юм идэж байхдаа санамсаргүй хэлээ хазах нь тун саяхан таныг хэн нэгэнд худлаа хэлснийг гэрчилж байгаа хэрэг юм. Тэгсэн тохиолдол бий юу?

  1. Эрвээхий

Хэрэв гурван эрвээхий нэг дор нисч явааг харах юм бол танд тун удахгүй баяр хөөр, аз завшаантай үйл явдал тохиолдоно.

  1. Гэрэл зураг

Африкийн зарим омогт зураг даруулах нь тэдний насыг бага багаар хумсалж байдаг гэж итгэдэг ба Азийн орнуудад гурван хүн хамтдаа гэрэл зураг даруулж болохгүй гэж үздэг. Учир нь тэр гурван хүний голд байгаа нь бусдаасаа хамгийн түрүүнд нас бардаг гэжээ.

  1. Шувуу

Хэрэв таны хувцас болон машин, байшин дээр чинь шувуу сангасаа тарих юм бол таныг тун удахгүй чинээлэг болно гэдгийг зөгнөдөг. Хэр олон шувуу, хэр их сангасаа үлдээнэ тэр хэрээрээ сайн сайхныг бэлгэддэг гэж үздэг.

эх сурвалж: emegteichuud.mn

Санал болгох мэдээ

УДЭТ-ын засвар дуусаж, 5-р сарын 1-нд “Анна Каренина” жүжгээр нээлтээ хийнэ

Монгол Улсын Засгийн газар түүх, соёл, өв уламжлалд чухал байр суурь эзэлдэг дурсгалт барилга байгууламжуудаа …