Шартсан хүмүүс идэхэд хамгийн тохиромжтой орон орны хоол

Баяр ёслол тэмдэглэж архи хэтрүүлэн уусан хүмүүсийн зовлон нь маргааш өглөө нь шартах байдаг. Хэдийгээр хүндэтгэх шалтгаан биш ч гэсэн шартах бол тун зовиуртай өвчин. Архи уусны маргааш хүмүүс шараа тайлах олон янзын арга хэрэглэдэг ч хамгийн зөв арга нь зохистой хоол идэх явдал юм.

Дотор муухайрч, толгой тэсэхийн аргагүй өвдөх энэ мэдрэмжийг хамгийн түргэн хугацаанд арилгадаг Азийн хамгийн шилдэг таван хоолыг нэрлэсэн байна. Мэдээж хэрэг эдгээр нь өглөөний цай, хоол бөгөөд хүний биед хуримтлагдсан хорыг гадагшлуулж, хурдан хугацаанд биеийг сэргээдэг хоол хүнс байх нь гарцаагүй.

819447952c568af6bdcf11Хятадын конжэ: Энэ хоол тун энгийн хийгддэг хөнгөн хоол. Үүнийг будаагаар хийдэг, нэг үгээр хэлбэр будааны үйрмэг гурилаар ч хийсэн гэж ойлгож болно. Хамгийн хямд хоолны жагсаалтад багтдаг энэ хоол нь шар тайлах хамгийн шилдэг хоол хэмээн тэрбум хятадууд бүгдээрээ дуу нэгтэй хүлээн зөвшөөрдөг. Конжэг нутаг нутагт өөрөөр аргаар хийдэг зарим нутагт гурилан зутангийн хажуугаар галууны давстай өндөг идэх нь сайхан хачир болдог ажээ. Хүмүүс өөрсдийн идэх тааламжиндаа тохируулан шөл ихтэйг ч хийсэн болдог. Зөвхөн шартсан үед төдийгүй ходоодонд маш сайн нөлөөтэй хэмээн үздэг. Хятадад уушийн газруудын ойролцоох хоолны мухлагуудад өглөө бүр конжэ зардаг.

Японы ногоон цай:

TOKYO, JAPAN:  A Japanese businessman drinks Healthya Green Tea at his office in Tokyo 20 August 2004. Scores of convenience stores in the Japanese capital's business district kick off a typical weekday with a morning ritual: commuters in both suits and casual wear form a long queue at the cashier with small bottles of "healthy" green tea drinks in hand. AFP PHOTO/Yoshikazu TSUNO  (Photo credit should read YOSHIKAZU TSUNO/AFP/Getty Images)

Япончууд архи уусаны маргааш хамгийн түрүүнд ногоон цай уухыг санал болгодог. Ногоон цай антиоксидантаар баялаг учраас элгийг хамгийн хурдан цэвэрлэдэг. Ногоон цай нь толгойн өвчин намдаахаас гадна бөөлжис цутгахыг болиулдаг ид шидтэй.

Шартсан үедээ ногоон цайг чавганы хандтай хольж уусан ч болох бөгөөд бүр ч их шартсан тохиолдолд бага зэрэг давстай уусан ч зүгээр. Ногоон цай өтгөн байх тусамаа үйлчилгээ сайтай байдаг гэдгийг анхаарах хэрэгтэй. Японд зочид буудал бүрт өрөөний үйчлилгээнд ногоон цай зайлшгүй багтдаг байна.

Мэдээж хэрэг зөвхөн шар тайлахаас гадна ногоон цайны гайхамшгийг олон зүйлээр баталж болдог.

Солонгосын шар тайлах шөл

368220552c568af8817914Нэг үгээр хэлбэл энэ бол зөвхөн шартсан хүмүүст л зориулсан шөл гэж нэрлэж болно. Үүнийг бухын цус болон хуцаж буй нохойн үс орсон шөл хэмээн хошигнодог нь ямар зэргээр ч шартсан хүмүүсийг номхруулдаг гэсэн санааг агуулдаг ажээ.

Үхрийн мах, байцаа, шошын үр болон бусад халуун ногоонууд агуулсан энэ хоол ньчухам яг ямар амтлагчаас шалтгаалан ийм амттай болдгыг мэдэхгүй ч тун өвөрмөц амттай болдог. Өглөөний хоол болгон идсэн ч болохуйц зөөлөн амттай. Сөжү архины аагыг дарахуйц зөөлөн амт нь шартаж, хордсон биеийг гарцаагүй сэргээж чаддаг. Архи уусны маргааш хоол идэх зарим хүнд тун хэцүү байдаг. Гэсэн ч идэхгүй байх нь биед илүү хортой.Солонгост энэхүү хоолыг өглөөгүүр аль ч гуанзнаас олох боломжтой. Учир нь өглөөний хоолны тоонд ордоггүй ч өглөөгүүр хамгийн эрэлттэй зарагддаг хоолнуудын нэг юм.

Тайландын халуун ногоотой шөл:

774562052c568af9556005Тайланд бол тансаг хоолны эх орон. Тай хоол хэмээн дэлхийд алдартай. Тэгвэл хоол хүнсээрээ алдартай энэ улсад шартсан хүмүүст зориулсан сайхан хоол ч бас бий. Гахайн мах, амтат шөл, гоймон,час хийсэн халуун ногоо бүхий энэ шөлийг уухад хамаг биеийн хөлс гарч таныг зовоож байсан бүх таагүй мэдрэмжүүд арилах болно.

Энэ төрлийн шөлийг олон янзаар хийж болдог бөгөөд хамгийн чухал нь халуун ногооны амтлагч болон гоймонд байдаг ажээ. Халуун ногоо идсэнээрээ хөлс гарч биед хуримтлагдсан хорт бодисууд гадагшилж шар тайлагддаг байна. Зарим хүмүүс гахайн мах иддэггүй бол өөрийн таашаадаг махаар орлуулан хийх боломжтой.

Хонгконгийн Хүн орхоодойн цай:

GEUMSAN, SOUTH KOREA - SEPTEMBER 9:  A South Korean  woman displays a bottled drink containing ginseng September 9, 2002 in Geumsan, south of Seoul, South Korea. The reported curative properties of ginseng make it among the most popular of herbs.  (Photo by Chung Sung-Jun/Getty Images)

Хятадууд олон төрлийн цайгаараа алдартай. Эдгээрээс Женьшень цай буюу хүн орхоодойн цайг Хонгконгчууд илүү түлхүү хэрэглэдэг бөгөөд шартсан үед уухад хамгийн тохиромжтой гэдэг. Халуун усанд найруулж уух энэхүү цайг толгой өвдсөн, шартсан үед уухыг санал болгодог. Толгойноос эхлээд биеийн бүх хэсгийн цэвэрлэж хорыг гадагшлуулдаг хэмээн үздэг ажээ.

Цэвэр байгалийн гаралтай энэ цай нэлээд алдартай. Ундаа ус авах цэг бүрт байдаг энэ цай жирийн үед ч уухад сайн. Цайны ханд нь байхад өөрөө ч бэлдэж уух боломжтой. Зөгийн балтай хольж уухад илүү тохиромжтой.

Энэтхэгийн наргил модны самрын ундаа:

524280152c568d7ad59651Чихэрлэг зөөлөн амттай энэ ундаа нь уухад тун тааламжтай амттай. Энэтхэгчүүд архи уусаны маргааш наргил модны самрын амт бүхий энэ ундааг ууж дотроо засдаг. Хүмүүс энэ ундааг наргил модны сүүтэй андуурах нь элбэг бөгөөд самрын шүүс нь арай өөр зүйл байдаг. Электролит ихээр агуулсан энэ шингэн нь хүний биед хэрэгтэй зарим нэг бодисыг нэмж, хэрэггүй хортой зүйсийг хөөж гаргадаг.

Байгалийн гаралтай энэ бүтээгдэхүүн нь жирийн үед ч уухад хүний биед сайн нөлөөтэй.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …