Дэлхийн Шоппинг хийхэд хамгийн тааламжтай дэлгүүрүүд

Худалдааны төв гэдэг зөвхөн худалдан авалт хийчихээд л гардаг газар байсан үе өнгөрчээ. Энэ ч утгаараа дэлхийн томоохон молл, худалдааны төвүүдэд шоппинг хийнгээ алжаалаа тайлж, амарч цэнгэх бүхий л тааламжтай орчныг бүрдүүлсэн байдаг.

Ингээд шоппинг хийхэд хамгийн тааламжтай дэлхийн хамгийн шилдэг 10 их дэлгүүрийг танилцуулая.

  1. SM Megamall

SM Megamall, Manila, Philippines 2178, 2245, 2355, 2641 MEGA-FASHION-HALL-OPENING-015_rhoy-cobilla

Филиппины  Мандалуонгд байрлах энэхүү их дэлгүүр нь 506.435 м.кв бөгөөд дотороо 1000-с илүү дэлгүүр, лангуутай аж.

Хятад гаралтай Филиппин бизнесмэн Хенри Сигийн удирддаг “The SM Megamall” нь Филиппиний Метро Манила бизнес дүүрэгт байдаг. 4200 гаруй машины зогсоолтой томоохон их дэлгүүрээр өдөрт 800.000 гаруй, нэг жилд 292.000.000 гаруй хүн үйлчлүүлдэг. Их дэлгүүр нь нэг дор 4.000.000 хүнийг багтаах талбайтай бөгөөд IMAX театр, тоглоомын төв, зоогийн газар, супермаркет зэрэг хүний бүхий л хэрэгцээг нэг дор цогцлоожээ.

  1. The Central World

20150116-030 NGShopCW1_54_990x660_201406020044

Тайландын Бангкокд байрлах тус дэлгүүр дотроо 600 лангуу дэлгүүртэй 550.000 м.кв талбай бүхий их дэлгүүр юм.

“The Central World” нь 8.000.000 гаруй хүн амтай нийслэл Бангкокийн томоохон их дэлгүүр бөгөөд “Дэлхийн худалдааны төв” нэртэйгээр 1990 онд нээгдэж байсан юм.

  1. The Golden Resources Mall

2-Golden-Resources-Mall-60-million-sq-ft-600x450 02_Briggssite

  БНХАУ-ын нийслэл Бээжинд байрлах 557.419 м.кв байгууламж юм.

 Барилгын ажлыг 20 гаруй сарын хугацаанд гүйцэтгэсэн энэ дэлгүүр нь 2004 – 2005 онд дэлхийн хамгийн том (№1) их дэлгүүрээр нэрлэгдэж байсан юм. Энд түрээсээр үйл ажиллагаа явуулдаг 1000 гаруй дэлгүүр байдаг бөгөөд эдгээрээр орж үзэхэд хамгийн багадаа хоёр бүтэн өдрийг зарцуулдаг ажээ. Сонирхуулахад дэлгүүрт 230 цахилгаан шат байдаг гэнэ.

  1. Centro Santa Fe

Santafe_Mall_in_north_Bogota centro-commercial-santa

 Мексикийн Мехико хотод байрлах 562.501 м.кв барилга

Латин Америкийн хамгийн том их дэлгүүрээр нэрлэгддэг “The Centro Santa Fe” нь худалдааны төвөөс гадна кино театр, 450 өрөө бүхий зочид буудал, ажлын байрыг түрээслүүлдэг. “H&M” брэнд Мексикт анхны салбараа нээсэн нь “The Centro Santa Fe” их дэлгүүрт болсон бөгөөд жилд 20.000.000 гаруй хүн үйлчлүүлдэг ажээ.

  1. The Costanera Center: 700.000 м.кв

costanera-center2 interior-3

    Хаана байдаг: Чили, Сантьяго

    Дэлгүүрийн тоо: 330 (+)

Сантьяго хотод тэнгэр баганадсан өндөр дөрвөн барилгын бүтээн байгуулалт явагдаж байгаагийн нэг нь 2012 онд нээлтээ хийсэн “The Costanera Center” юм. Эдгээр дөрвөн барилга нь их дэлгүүр, зочид буудал, ажлын байрны зориулалттай байх агаад “The Cencosud” компаний өмч ажээ. Энэ их дэлгүүрт “Zara”, “Guess”, “Hugo Boss”, “H&M” зэрэг дэлхийд нэртэй брэндүүд салбараа нээсэн байдаг бөгөөд фитнесс, кино театр, кафе зэрэг үйлчилгээний олон төв байдаг.

  1. Berjaya Times Square: 700.000 м.кв

Berjaya-Times-Square-Hotel-Kuala-Lumpur-Malaysia-1 berjaya-time-square

             Хаана байдаг: Малайз, Куала Лумпур

Дэлгүүрийн тоо: 1000 (+)

“The Berjaya Times Square” нь 203 м өндөр орон сууц, худалдааны төвийн зориулалт бүхий томоохон цогцолбор юм. 48 давхар барилгад офис, зоогийн газар, 1000 гаруй дэлгүүр, “2D, 3D” кино театр зэрэг бизнесийн чиглэлийн төв үйл ажиллагаагаа явуулдаг. Цогцолборын гол онцлог нь үйлчлүүлэгчдийнхээ алжаалыг тайлж амарч тухлахад зориулж бүтээн байгуулсан бяцхан цэнгэлдэх хүрээлэн, тоглоомын талбайг өвөрмөц байдлаар шийдэж өгсөн явдал юм.

  1. Mall of Arabia: 882.000 м.кв

mallofarabia1_Mall of Arabia (21) dscf9511

    Хаана байдаг: Египет, Каир

    Дэлгүүрийн тоо: 900 (+)

Египетийг зорьсон жуулчдын нэн тэргүүнд очиж үзвэл зохих хамгийн том, хамгийн алдартай энэ их дэлгүүр 9000 гаруй машины зогсоолтой бол их дэлгүүрт нь 13 кино театр, усан оргилуур, зоогийн газар, 900 гаруй брэнд дэлгүүр бий.

  1. New South China Mall: 891.869 м.кв

    Хаана байдаг: БНХАУ, Дунгуань

    Дэлгүүрийн тоо: 2350

Бэлэн гоймон зарж тэрбумтан болсон БНХАУ-ын бизнесмэн Алекс Хугийн эзэмшилд байдаг энэ дэлгүүр 47 давхар. Гэвч газраа буруу сонгосны улмаас эндэхийг зорьдог хүмүүс бараг л байдаггүй. Нийт 2350 гаруй түрээсийн лангуутай ч 2303 гаруй нь хоосон байдаг юм. Гэвч энэ дэлгүүр нь нийт талбайн хэмжээгээрээ хоёрдугаарт, түрээсийн талбайнхаа хэмжээгээр нэгдүгээрт бичигддэг дэлхийн хамгийн том их дэлгүүр ажээ.

  1. The Dubai Mall: 1.124.000 м.кв

Dubai Mall Dubai_Mall_Galleria

    Хаана байдаг: Арабын Нэгдсэн Эмират Улс, Дубай

    Дэлгүүрийн тоо: 1200 (+)

“The Dubai Mall” нь барилгынхаа нийт талбайн хэмжээгээр дэлхийн хамгийн томд тооцогддог их дэлгүүр бөгөөд 14.000 машины зогсоолтой юм. Хамгийн тансаг зэрэглэлийн их дэлгүүрээр ч гэсэн нэрлэгддэг энэ газар 1200 гаруй дэлгүүр, аквариум, мөсөн гулгуурын талбай, дэлхийн хамгийн том чихрийн дэлгүүр, боловсролын төв болон кино театр зэрэг олон сонирхолтой газар бий. Мөн түүнчлэн 25 өнгөөр солонгорч харагддаг усан оргилуурыг дурьдахгүй өнгөрөх аргагүй юм.

  1. Isfahan Center: 600.000 м.кв

2j47xoz Largest_shopping_mall_in_Iran_concept_(Isfahan_City_Center)_02

Хаана: Иран, Исфахан

Дэлгүүрийн тоо: 700+

Галт тэрэг, нисэх онгоцны буудалтайгаа ойр байрладгаараа хөл хөдөлгөөн ихтэй “The Isfahan City Center” – ийн барилга, архитектурыг “Prestige Land Iran Co.” компани гүйцэтгэжээ. Дэлхийн олонх орны томоохон худалдааны төвд кино театр, аквариум, урлан зэргийг шийдэж өгсөн байдгийн адилаар энд музейнээс эхлээд онгоцны билетийн касс, таван одтой зочид буудал, кино театр, зоогийн газар, хайпермаркет, банк санхүүгийн байгууллагуудын салбар байрладаг юм. Долоон давхар худалдааны цогцолбор нь 5000 машины зогсоолтой гэнэ.

Б.Учрал

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …