Эхнэртээ “эр бяраа” гаргадаг Энхтүвшин даргын хүү Золбоо

image003

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшингийн ганц хүү Э.Золбоо, УИХ-ын гишүүн асан Ц.Шаравдоржийн хоёр дахь гэргий, “Гандирс”-ын Эрдэнэчулуун хатагтай нарын охин Мандхай нар 2011 оны зун гэрлэсэн билээ.

Тарж бутарч салаалсан намууд гэгддэг МАХН, МАН-ын нөлөө бүхий хоёр лидер ураг садан барилцсаны дараахан энэ хоёр эрхэм хоёр намаа нэгтгэхээр хичээн зүтгэж байна гэсэн яриа хүмүүсийн дунд хэсэгтээ сонсогдсон. Тэр ч бүү хэл, Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас Ө.Энхтүвшинг дэвшүүлбэл МАХН-ын зүгээс хүн нэр дэвшүүлэхгүй хэмээн найр тавьж буй талаар ч хальт дуулдаад амжсан юм.

Энэ байдлаас дүгнэхэд, худ ургуудын хувьд бол хоорондын асуудал  найрсаг харилцаагаар “дүүрэн” байгаа бололтой. Харин тэдний үр хүүхдүүд хоорондоо ямархуу харьцаатай юм бол…

Өнгөрсөн  өвөл эдгээр хосууд дулаан оронд очин амарч,  тансаглаж байна гэсэн зурагтай мэдээ цацагдаж байсныг санаж байна. “…Дээр дооргүй мөнгөний эрэлд хатаж, өвөр хоорондоо өрийн сүлжээнд орсон нийгмийн дунд, доод давхаргынхан өвлийн хүйтэн жаварт хацар юугаа хайруулан байж атга будаа, чимх давсны төлөө чөмгөө дундартал зүтгэж байхад цаана чинь түрийвч зузаан, түнтгэр баячуудын хүүхдүүд нэмэх хэмийн дулаан ээсэн тансаг арал дээр бикини юу өмссөн шиг тарвалзаж явна…” хэмээн дунд давхаргынхан атаархлын өнгө аястай үг чулуудацгааж байсан.

image001

Энийг харахад бол, ихээхэн жаргалтай хосууд юм гэхээр. Гэтэл “баян хүнийг ч балаг тойрдоггүй”-н үлгэрээр, жентелмен гэгдэх Э.Золбоо эхнэрээ зоддог талаар бдэл сул яриа  чих дэлсээд эхлэв. Нөгөөх нь ч бас “зүгээргүй нэгэн” байж мэдэхээр. Ямартай ч, эхнэр Мандхай нь нэг үсчин залуутай жигтэйхэн дотно байдлаар патиараа татуулсан байх юм.

Хаа хамаагүй эрчүүдтэй  эхнэр нь ингээд  хүзүү сээрээ холбогдон  зураг хөргөө татуулаад байвал баяны байтугай барлагийн хүүгийн ч дургүй хүрэх нь мэдээж. Дарга болох “амбицтай” эр  нөхрийнхөө хань болсон  хүүхнүүд даруухан л байхгүй бол нөхрийнхөө хүсэл мөрөөдлийг салхинд хийсгэх нь энүүхэнд. Мөн дарга болох дуртай гарууд эхнэр нь яаж  маазарч байсан ч нэг гараа нөгөөгөөрөө чанга атгаад тэвчихээс өөр замгүй.

Гэтэл мань Золбоо эхнэрээ хардан, зодсон талаар хүмүүс жиг жуг хийлцэж байна. Хэрэв энэ нь үнэн бол, ханилсан ганцаа арга эвийг нь олоод зохицуулж чадахгүй, “боксын мешок”  болгож байгаа хүн ямар нэгэн байгууллагын олон янзын аяг авиртай хүмүүсийг удирдаад зохицуулаад явна гэдэг ёстой лөөлөө байлгүй!…

А.Гал

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …