Айдсыг доторхойлоход хэцүү байж болох юм.Гэсэн ч айдсын тухай толь бичигт тодорхойлсноор айдас нь ямар ч байж болно.Хэрэв та 100 хүнээс асуухад тэд танд 100 өөр хариулт хэлнэ.Тэгвэл та одоо дэлхий дээрх 15 аймшигтай нуруугаар хүйт даам газраар аялахад бэлэн байх хэрэгтэй.
1.Kabayan
Kabayan бол эрэгтэй хүний цуглуулгаар хийгдсэн Филиппинд байдаг агуй юм.Агуй бүр занданшуулсан шарилаар дүүрэн байдаг бөгөөд,Kabayan муминуудаас зарим нь дэлхий дээр хамгийн сайн хадгалагдсан байдаг байна. Мөн тэнд маш олон агуй байдаг учраас мянга мянган муминуудын дунд төөрөх нь амархан байдаг бөгөөд тэд тань руу зог тусан харж байгаа юм шиг байдаг байна.
2.Хүүхэлдэйн арал
Isla de las Munecas буюу хүүхэлдэйн арал гэгдэх энэ арал дээр хэдэн 100 хүүхэлдэй моднуудад өлгөөтэй байдаг байна.Энэ бүгд Julian Santana Barrera хэмээх завиар аялагч хүнээр бүтээгдсэн аж.Домогт өгүүлснээр хэн нэгний усанд хаясан баяцхан охиныг Julian олон дараа нь тэр охины хүүхэлдэй усанд хөвж байхыг олж аван модонд өлгөжээ.Тэр цагаас эхлэн Julian арлыг хүүхэлдэйнүүдээр чимэглэх болсон байна.Энэ нь үхсэн охины сүнсийг тайтгаруулна гэж тэр үздэг байжээ.Julian 2001 онд нас барсан бөгөөд түүний үхлийн талаарх тэрнийг галзууран амиа хорлосон гэх цуу яриа байдаг байна.Одоо ч гэсэн энэ арал руу завиар очиж болдог юм байна.
3.Candido Godoi
Candido Godoi бол маш их хэмжээний ихрүүд байдаг Бразилын нэгэн тосгон юм.Энэ шалтгаан нь тодорхой бус байгаа боловч, олон хүний таамагласнаар нацист эмч Josef Mengele Auschwitz-д Aryan хүн амыг өсгөх зорилгоор ихрийн туршилтыг хийж байсан байна.Нацистын дэглэм нуран унасны дараагаар тэр Бразилын Candido Godoi тосгонд ихрийн туршилтаа үргэлжлүүлэн хийж байсан байна.Гэсэн хэдий ч түүх судлаач нар энэ онолыг буруу гэж үзэн энэ нь цус ойртолттой холбоотой гэж тайлбарладаг байна.
4.Aokigahara ой
Aokigahara ой бол Японы амиа хорлодог ой юм.Ой дундуур явах болон гүйхэд үхсэн хүн дээр бүдэрч унах аюултай байдаг байна.Маш олон хүмүүс уг ой руу зочилсон байдаг бөгөөд ой хамгаалагч нар “Амьдрал үнэ цэнэтэй,Гэр бүлээ бод” гэсэн хаяг хүртэл наасан байдаг аж.Ой хамгаалагчид одоо болтол олж болох ямар л бие байна олох гэж ой руу ордог байна.Заримдаа сониуч жуулчид ой руу орж цогцосон дээр бүдэрч унадаг байна.
5. Pripyat
Чернобылийн гамшгаар нүүлгэн шилжүүлэлтээс хойш хэдэн өдрийн дараа Pripyat 50,000 хүний нэг удаагийн гэр байсан юм гэвч одоо энэ газар хаягдсан.Нүүлгэн шилжүүлэлтээс хойш хорт цацрагийн улмаас хэдэн арван жил огт эзэнгүй хэвээр байгаа юм.Харин одооноос эхлэн Украйны засгийн газраас хорт цацраг буурсан гэж үзэн жуулчдад уг хотод очих боломж олгосон байна.
6.Winchester нууцлаг байшин
Хойд Калифорнийн Winchester нууцлаг байшинг Sarah Winchester гэдэг хүний удирдлага дор барьсан бөгөөд байшин маш том, хаана ч хүргэж болох дүүрэн хонгил эцэс төгсгөлгүй дээшээ явах юм шиг санагддаг шатны тавцан, бусад хачин онцлог.Sarah-ийн нас барсан нөхөр маш их бууны цуглуулгатай байсан бөгөөд түүнийг өөд болсны дараа барилгыг зогсоосон байна.Уг барилгыг одоо жуулчид очиж үздэг болсон байна.
7.Jatinga амиа хорлодог шувуунуудын газар
Хойд Энэтхэгийн Jatinga хэмээх нам гүм жижиг тосгонд жил бүрийн 9, 10 сард шувууд бөөн бөөнөөрөө ирж үхдэг байна.Хамгийн сонирхолтой нь шувууд оройн 7-10 цагийн хооронд үхдэг бөгөөд, жуулчдад үзүүлэх гэж үхсэн шувуудыг харах байгууламж хүртэл барьсан байна.
8.Цогцоснуудын ферм
Энэ ферм нь Tennessee- ийн их сургуулийн ойролцоо байдаг.Энэ фермд үхсэн биеүүдийг цуглуулж судалгаа шинжилгээ хийдэг.Эдгээр цогцосуудыг аймшиг болон гэмт хэрэгтэй киног илүү бодитой болгох гэж ашигладаг байна.
9.Hellingly Эмнэлэг
Hellingly Сэтгэцийн эмнэлэг нь зүүн Английн Sussex мужид байдаг ба яг л бодит амьдралаас аймшигийн кинонд орсон юм шиг санагдуулна.Энэ нь 1903 нээгдсэн ба өвчтөнгүүдээ цахилгаан сандал дээр суулгаж алдаг байсан байна.Энэ нь 90 жил үргэлжилсээр эцэст нь тус эмнэлэг нь хаагдсан байна.Энэ эмнэлэг нь 1994 оноос орхигдсон бөгөөд жил бүр зарим зоригтой зурагчид энэ хар дарсан зүүд мэт байшин руу ордог байна.
10. Matsuo дах Сүнсний уурхай
Энэ уурхай нь Хойд Японд байрладаг ба нэгэн цагт баруун хэсгийн хүхрийн хамгийн том уурхай байсан.Гэвч 70-аад онд хаагдсаны дараа ажилчдын амьдарч байсан байшингаас өөр юу ч үлдээгүй байна.Энэхүү газрыг аймшигтай болгодог зүйл бол үргэлжийн өтгөн манан юм.
11.Akodessewa
Akodessewa төлөгчийн газар нь хамгийн их хараалд өртөх аюултай газар юм.Энэ газарт маш олон хатаасан амьтдын толгой байдаг ба тэдгээрийг Togo уугуул хүмүүс гар урлалдаа ашигладаг байна.Зөвхөн хатаасан толгойнуудаас гадна амьтдын яснууд байдаг аж.Аялагчид Akodessewa-аас аль болох хол бай гэж зөвлөдөг байна.
12.Centralia
Centralia нь бодит амьдрал дээрх Silent Hill гэсэн үг.Энэ нь уурхайчид санамсаргүйгээр нүүрсний судлууд дээр тэсрэх бодис тавих хүртэл баян чинээлэг уурхайн тосгон байсан байна. Centralia 1962 оноос хойш гал дээр байна.Өдгөө Centralia газар дахь ан цавнаас нь халуун уур гардаг болохоор орхигдсон байна.
13.The Sedlec Ossuary
Чех хүмүүс ямагт энэ газарт ариун хөрс цацагдсан сүүлчийн амрах газар гэж дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн хүмүүст хэлдэг байна.Хэдийгээр хэдэн 100 жилд зарим нэг яснууд алга болсон ч тахилч нар дахин сэргээн засдаг байна.Хэрэв та тэнд очих юм бол хүний яснаас өөр юугаарч хийгээгүй байгууламжийг харах болно.
14.Газар доорх оршуулгын газар
Дэлхий дээрх аймшигт газар гэвэл таны толгойд хамгийн түрүүнд Парис гэж орж ирэхгүй гэж үү?Энэний тухай 2014 онд гарсан As Above, So Below гэдэг кино хүртэл байдаг шүү дээ.Тэнд чулуун гудамж газар доорх хонгилоос хэдэн милийн зайтай байдаг.Мөн тэдгээр Хонгилууд үхсэн францчуудын ясаар дүүрэн байдаг.Парисын оршуулгын газар дүүрч эхлэх үед энэ газарт цогцсуудыг тавж эхлэх болжээ.Өнгөрсөн тооллогын үеэр энд 6 сая хүн энэ гүн чийглэг хонгилд нойрсож байгаа ажээ.
15.Takakonuma Ногоон Парк
Takakonuma Ногоон Парк гэгдэх энэ Парк 70 онд нээгдсэнээс хойш гэнэт хэд хэдэн хүн дарааллан амиа алдсанаас болоод хаагдсан байна.Хүмүүсийг аз жараглтай байлгах байсан энэ газар аймшигт газар болон хувирч нь аажмаар цөлжиж байгаа юм байна.
эх сурвалж: sorgog.com