Дуулиант зурагнууд төрсөн түүх

930a039cc16707d2greatКазимир Малевич – ийн “Хар квадрат”

Малевичийн “Хар квадрат” бол урлагийн ертөнц дэхь хамгийн маргаант бүтээлүүдийн нэг. Зураачид XVII зуунаас эхлэн хар өнгөөр дагнасан бүтээлүүдийг туурьвих болжээ. Хамгийн анхны хар өнгө ноёрхсон бүтээл нь Роберт Флад-ын 1617 онд гаргасан “Их харанхуй” гэдэг зураг юм. Түүний араас, 1843 онд “La Hougue-ийн харанхуйн төрх” гэдэг Берталийн бүтээл гарсан байна. Хар будгийг ашигласан уран зургийн анхны бүтээл гарснаас бараг 200 жилийн дараа ийм төрлийн зургууд, шил шилээ даран гарч эхэлжээ. Үүнд: Гюстав Доре–гийн “Оросын бүрэнхий түүх” (1854), Пол Билхолдын “Хар арьстангуудын харанхуй орцонд хийсэн шөнийн зодоон” (1882), Альфонсо Алле-гийн “Хар арьстнуудын харанхуй шөнийн, хар ой дахь зодоон” зэрэг бүтээлүүд багтана. Харин Казимир Малевичийн “Хар суперматик квадрат” нь 1915 онд гарчээ. Уг зурагны бүтэн нэр нь энэ юм. Малевич нь “Хар суперматик квадрат”–аа дөрвөн хувилбараар зурсан байдаг. Тэдгээр нь хоорондоо доторхи дүрслэл, фактур, өнгө зэргээрээ ялгаатай байжээ. Малевич нь хар квадратын олон хувилбар дундаас энэхүү төгс бүтээлийг гаргаж авсан байна
Munch-the-Scream-2
Эдвард Мунк– ийн “Хашгираан”
“Хар квадрат” – ын адилаар “Хашгираан” ч гэсэн дөрвөн хувилбартай юм байна. Хоёр хувилбарыг нь тосон будгаар, хоёрыг нь пастелаар бүтээжээ. Мунк –ийг сэтгэлзүйн хувьд нэлээн тогтворгүй нэгэн байсан гэх яриа бий бөгөөд түүнийг сэтгэл доторхи зовлон шаналалаа бүрэн илэрхийлэхийн тулд энэ зургаа ийм олон удаа зурсан гэх яриа ч бий. Түүнчлэн Мунк эмнэлэгт хэвтэж, уран бүтээлээ үргэлжлүүлэх боломжгүй болоогүйсэн бол орилж буй энэ хүний дүр улам сүртэй, улам шаналалтай болох байсан гэдэг. Курс эмчилгээнд хамрагдсаныхаа дарагааар Мунк нь арай дуусаагүй байсан “Хашгираан” хэмээх энэ бүтээлээ үргэлжлүүлэн зураагүй юм.

guernica_bw
Пабло Пикассо – гийн “Guernica”

Пикассогийн 1937 онд зурсан аварга том “Герника” хэмээх зураг нь хуваагдал, эвдрэлээсээ болж устаж үгүй болсон 6000 хүн амтай байсан Герника хотын түүхийг хүүрнэжээ. Сарын дотор зурсан энэ зураг дээрээ тэрээр эхний өдрүүдэд 10-12 цаг ажиллаж байсан бөгөөд анхнаасаа л ямар өгүүлэмжтэй байх нь харагдахуйц байжээ. Энэ бол фашизмын аймшиг болон хүн төрөлхтний хатуу хахирган байдал, уйтгар гунигийн талаарх хамгийн шилдэг бүтээлүүдийн нэг юм. “Герника”-д үхлийн дүр зургууд, хүчирхийлэл, адгуус мэт араншин, шаналал зовлон, цөхрөл, гээд шалтгаан нь тодорхойгүй боловч илт үзэгдэх олон аймшигт үзэгдлүүд хадгалагдана. Энэ зурагтай холбоотой нэгэн гайхалтай баримтыг дурьдвал: 1940 онд Пикассо-г Парист дуудуулан ирүүлж, “Та үүнийг зурсан уу?” –гэж фашистууд асуужээ. Харин хариуд нь Пикассо: “Үгүй, та нар үүнийг хийсэн” – гэж хэлсэн байдаг.

0_ced01_cd77586b_XXL
Сальвадор Дали –гийн “Аугаа гар хангалагач”

Харьцангуй чөлөөтэй болсон өнөөгийн нийгэмд хүртэл арай л эрээ цээргүй гэмээр нэр устай энэхүү бүтээл нь нийгэмд ямар нэгэн байдлаар егөөдсөн, аль нэг талыг буруутгасан утга агуулгагүй ажээ. Сальвадор Дали нь зүгээр л өөрийн дотоод ухамсарт ургасан зургаа цаасан дээр буулгасан нь энэ юм байна. Зураг дээр түүний ухаангүй хайртай хань Гала нь дүрслэгдсэн байна. Тэрээр эхнэртээ хэтэрхий хайртай бөгөөд алдахаас дэндүү их айдаг байсан учраас өвдөгөндөө сорвитой эрэгтэйн гуя, шоргоолж болон бусад жижиг сажиг зүйлсээр айдсаа илэрхийлжээ. Энэхүү зургийг бүтээх эх сурвалж төдийгүй Сальвадорын сексэд хэт дурладаг байсны шалтгаан нь хүүхэд байхдаа эцгээсээ санамсаргүй авсан бэлгийн замын халдварт өвчний тухай ном байсан аж.
0_b7d60_57b93d7d_orig
“1581 оны 11-р сарын 16-ны өдөр, Догшин Иван болон түүний хүү” – Илья Репин
Орос гүрний түүхэн дэхь энэхүү сэтгэл хөдөлгөм үйл явдлыг дүрсэлсэн зураг нь зөвхөн өв залгамжлах хаан Иоанн Васильевичийн аллага төдийгүй алан хядагч, босогч нарын үйлдсэн II Александрын аллага, хамгийн сонирхолтой нь Испани дахь бухын тулааныг эсэргүүцсэн үзэл санаа зэрэг дээр тулгуурлан бүтээгджээ. Зураач үзсэн харсан дээрхи харгислалуудынхаа талаар бичихдээ: “Азгүйтэл, үхэл, цус нь өөртөө асар их хүчийг агуулдаг ажээ. Би цуст үзэгдлийг нүдээр харсныхаа дараа, гэртээ ирмэгцээ түүнийг зураг болгон буулгах ажилдаа орсон.” – гэжээ.
83168994_cms
Иван Шишкин – ын “Нарсан ой дахь өглөө”
Хуучин зөвлөлтийн харъяа байсан бүх улс орнуудын хүүхдүүдийн дуртай баавгайтай чихрэн дээрхи энэхүү зураг нь дан ганц Шишкины бүтээл биш юм. Иван Иванович Шишкины мэргэжил нэгт нөхөд нь бие биен дээрээ тусламж гуйж их ирдэг байжээ. Тиймээс өөрийн бүтээл дээрхи хөөрхөн баавгайнуудаа санасан хэмжээндээ дүрсэлж чадахгүй байх вий гэсэндээ тэрээр найз Константин Савицкий–д очиж, тусламж хүсч байжээ. Ингээд Савицкий нь бараг л Оросын уран зургийн түүхэн дэхь хамгийн хөөрхөн бамбаруушнуудыг зурж өгсөн байна. Харин энэхүү зураг нь эхнээсээ авахуулаад эцэс хүртлээ, бүх л шинж чанараараа тэр чигээрээ Шишкины стилийг хадгалсан байсан учраас Савицкий-гийн нэрийг бүтээгчийн жагсаалтаас хассан байна.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …