Катяа Зол, Арабуудад зориулан хувцас урлажээ

Зургадугаар сарын 14-17-нд  Арабад болсон “Fashion me” үзэсгэлэн худалдаанд  Г.Золцэцэг эх орноо төлөөлөн амжилттай оролцоод иржээ. Уг загварын шоунд олон улсын хэмжээний 20 гаруй загвар зохион бүтээгчид 5000 гаруй үзэсгэлэн сонирхогчид, дэлхийн 30 гаруй хэвлэл мэдээллийг хамарсан билээ.

Тэрбээр энэ үеэр Монгол брэнд болсон ноолууран бүтээгдэхүүнээ таниулан сурталчилж Араб үндэстэнд зориулан коллекц гаргасан байна. Мөн тус шоунд “Киви” хамтлаг болон Монголын моделиуд хамтран Монголынхоо нэрийг дэлхийд таниуллаа.


эх сурвалж: урлаг.мн

Санал болгох мэдээ

Монголд Барселона клуб хүүхдийн академи байгуулна

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам Испанийн алдарт Барселона клубын (FC Barcelona) Ерөнхийлөгч Жоан …