Туркийн үндэсний гал тогооны соёл нь Османы эзэнт гүрний үеэс өвлөгдөн үлдсэн Балканы болон Ойрхи Дорнодын гал тогооноос нэлээд олон зүйлийг өөртөө шингээсэн байдаг. Түүнчлэн Турк хоолнууд нь нутаг нутагаас шалтгаан өөр өөр байдаг. Хар тэнгисийн эрэг орчим, Зүүн өмнөд нутаг, Анатолийн төв хэсэг гэх мэтээр бүсчилсэн хэлбэрээр хооллох соёл, өвөрмөц хийц гээд өөр хоорондоо ялгаатай.
Турк хоолны соёлд махан хоол гэхээр хамгийн түрүүнд дөнэр, кебаб, котлетийн төрлүүд санаанд буудаг.
Кебаб гэдэг нь амталж шарсан мах, шорлог, дөнэр, лахмажун, пидэ гэх зэргийн хоолнуудын нийтлэг нэр юм. Эдгээр хоолуудаар дагнасан ресторанууд олон байх бөгөөд хүмүүс гэр бүлээрээ, найз нөхдүүдтэйгээ ресторанд очиж зооглох нь элбэг. Кебабын төрөл дотроо дөнэр кебабт хүмүүс хамгийн их дуртай байдаг.