Гоо сайхны бүтээгдэхүүний найрлага дахь хамгийн сонин зүйлүүд

Дэлхийд гоо сайхны бүтээгдэхүүн брендүүд маш олон байдаг. Тэдгээр нь орц найрлагандаа тахианы залаа, хөхний сүү гэх мэт маш сонин зүйлсийг хийж найруулдаг байна. Тэгвэл тэдгээрээс хамгийн сонирхолтой нь юу вэ ?

Эхэс

11251428_709951595780378_1495064798_n

Хүн ба зарим нэр төрлийн амьтдын эхэсийг гоо сайхны бүтээгдэхүүнд хэрэглэдэг болоод олон жилийг үджээ. Тэдгээр үйлдвэрлэгчдийн хэлж байгаагаар эхэс нь арьсны эд эсийн нөхөн төлжилтөнд онцгой нөлөөтэй учраас үрчлээг багасгаж, үсэнд тэжээл болдог гэнэ.

Халимны бөөлжис

11117412_709951612447043_384968983_n

Халимны бөөлжис буюу гулгидас нь үнэртэй усны үйлдвэрлэлд онцгой ач холбогдолтой түүхий эд юм. Энэ нь аливаа үнэртнийг үнэрээ маш удаан барьдаг болгоход нөлөөлдөг бөгөөд 450 гр орчим нь л гэхэд $10.000 ам.доллар байдаг. Өмнөд Америк, Австралийн далайн эргээс олддог халимны гулгидас нь зөвхөн эрэгчин халимнаас гардаг гэнэ.

Кошенил цох

11166011_709951629113708_297274388_n

Төв болон Өмнөд Америк, Мексикийн нутгаар амьдардаг кошениль цохыг хэдэн зууны турш уруулын будаг, мөхөөлдөс, йогурт, хацар өнгөлөгч, нүдний тень зэргийг хийхэд өргөнөөр ашиглаж иржээ. Кошениль цох нь опунция гэдэг кактусаар хооллодог нь байгалийн гаралтай улаан, ягаан өнгийг гаргадаг юм. Цохыг халуун усанд буцалгаж хатаагаад сайтар нунтагласнаар гал улаан өнгийг гаргаж авдаг ажээ.

Хөхний сүү

11093368_709951639113707_953594404_n

Эхийн сүүгээр саван хийхийг АНУ-ын олонх мужид хуулиар хориглосон байдаг учраас олдоц маш хомс байдаг. Хөхүүл эхийн сүүгээр хийгддэг саванг маш цөөн тоогоор хийдэг бөгөөд арьсанд тэжээл өгч чийгшүүлснээр толигор, залуу болгоно.

Бухын үрийн шингэн

11210196_709951645780373_1329250944_n

Бухын үрийн шингэн нь уураг амин дэмээр нэн баялаг учраас үс арчилгааны бүтээгдэхүүнд өргөнөөр ашигладаг. Ялангуяа хуурай, гэмтэлтэй үсийг эмчлэх зорилгоор катера гэдэг ургамалтай хольж массажлах нь бий. Үс арчилгааны виагра гэж нэрлэдэг энэ массажийг 45 мин хийлгэхэд $120 ам.доллар байдаг гэнэ. Европын үсчин, гоо сайхны салонд түгээмэл хэрэглэгддэг үрийн шингэн нь үсэнд тэжээл өгч, гялалзсан зөөлөн болгодог ажээ.

Тахианы чөмөг

11208721_709951669113704_39301360_n

Глюкозаминаар нэн баялаг тахианы чөмгийг үрэвслийн эсрэг үйлчилгээтэй арьс, гоо сайхны бүтээгдэхүүнд хэрэглэдэг. Энэ нь арьсны бүтцийг сайжруулж, үхэжсэн эд эсийг нь шинээр нөхөн төлжүүлэхэд онцгой нөлөөтэй байдаг гэнэ. Ялангуяа чийгшүүлэгч тосонд ихээр агуулагддаг ажээ.

Гургалдайн сангас

11128140_709951682447036_1670304415_n

Гургалдайн сангасыг Кабуки театрын уран бүтээлч нар болон гейша нар энгэсэг болгож эртнээс хэрэглэж иржээ. Сангас нь азотоор нэн баялаг шүвтэр, амино хүчил, гуанин агуулдаг. Шүвтэр нь арьсыг чийгшүүлдэг бол гуанин нь арьс, гоо сайхныг тань тэтгэдэг нэн ховор энзим ажээ. Сангас нь үхэжсэн эд эсийг гуужуулж, арьсны нүх сүвийг цэвэрлэж агшаахын зэрэгцээ үрэвслийг намдааж, сэвх нөсөөг арилгаж цайруулдаг. Лондонгийн гоо сайхны салонуудаар хийгддэг энэ төрлийн эмчилгээ нь дунджаар $204 ам.доллар байдаг гэнэ.

Загасны хайрс

11198493_709951715780366_1283842172_n

Сормуусны будаг, үнэртэй ус, ангижруулагч, нүдний тень, уруулын будаг болон арьс гоо сайхан, үс арчилгааны зарим бүтээгдэхүүний найрлаганд загасны хайрс орсон байдаг. Энэ нь гялтганаж гялалзсан өнгийг нэмэхийн зэрэгцээ өө сэвийг дарж өгдөг юм.

Эмгэн хумсны залхаг

11117502_709951755780362_891713687_n

Дерматологич Гари Гольдфадены онцолсноор эмгэн хумсны ялгадсыг хөгшрөлтийн эсрэг крем, батга болон сорвины эсрэг тос гаргаж авахад ашиглахаас гадна сайн чанарын чийгшүүлэгч тос хийдэг гэнэ. Энэ нь арьсанд тэжээл өгч, эд эсийг нь нөхөн төлжүүлэхээс гадна нарны хэт ягаан туяанаас хамгаалж, нянгийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг. Эмгэн хумснаас гаргаж авсан хөгшрөлтийн эсрэг арьс чангалах үйлчилгээтэй тос нь л гэхэд дунджаар $150 ам.долларын үнэтэй байдаг ажээ.

Хөвчний тасалсан арьс

11225846_709951769113694_392180673_n

Нялх хүүхдийн засаад удаагүй тээрхийн завсар арьснаас гаргаж авсан гоо сайхны бүтээгдэхүүн нь үрчлээг багасгаж, арьсыг нөхөн төлжүүлэхээс гадна коллагены тэнцвэрт байдлыг хангахад чухал нөлөөтэй ажээ. Сан Францискогийн нэгэн компани патентынх нь эрхийг хүртэл авчихсан бөгөөд хөвчний завсар арьснаас гаргаж авсан серумын 28 гр нь $260 ам.долларын үнэтэй гэнэ.

Б.Учрал

эх сурвалж: undesten.mn

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …