Дэлхийн тайлагдашгүй нууцуудаас

reWalls.com_73145Мексикийн тариаланчийн олсон бяцхан “харийн элч”

Мексикийн телевиз 2007 оны 5 сард итгэхийн аргагүй нэгэн мэдээлэл нэвтрүүлсэн нь нэгэн тариачин жижигхэн “харийн элч”-ийг олсон тухай байв. Гэсэн ч тариачин уг “харийн элч”-ийг айснаасаа болоод усны сувагт хийгээд урсгасан байв. Энэ нь үнэндээ жинхэнэ “харийн элч” байв уу, эсвэл нууцлаг үхлийг хаацайлах гэсэн башир арга уу? Туршилтаар түүний зарим үе мөч нь хүнийхтэй төстэй боловч араг ясны бүтэц нь гүрвэлийнх мэт байсныг тогтоожээ. Мөн шүдэнд нь хүнийх шиг ёзоор байхгүй байв. Эрдэмтэд уг амьтныг их ухаалаг болохыг илрүүлсэн юм. Bild.com-д мэдээлснээр энэхүү амьтан олдсон тэр газарт UFO буюу үл танигдах нисдэг биетийн ул мөр олон байсан байна. Магадгүй харь гаригийнхан үүнийг санаатайгаар л үлдээсэн болж таарах нь.

Үл мэдэгдэх хүчнээс болж амиа алдсан жуулчид

1959 оны 2 дугаар сарын 2-ны өдөр ууланд аялал хийж явсан 9 жуулчин 0-с доош хэмийн хүйтэнд майхнаасаа зугатаж гаран учир битүүлгээр нас баржээ. Эдгээрээс 6 нь осгосон бол 1 нь гавлын хүнд бэртлийн улмаас амь алдсан байна. Харин 2-ынх нь шалтгаан нь үл мэдэгдэх хүчтэй зүйлээс үүссэн цээжний гэмтлийн улмаас болжээ. Нэг эмэгтэй нь бүр хэлээ тас хазсан байлаа. Эх сурвалж нь мэдэгдээгүй ч тэдгээр хүмүүсийн биед өндөр хэмжээний радио-актив бодис илэрсэн бөгөөд цогцосууд нь цасан дотроос олдсон байна. Хачирхалтай нь тэдний эргэн тойронд зөвхөн өөрсдийнх нь мөр л байсан ба тэд майхнаа өөрсдийн дураар орхиж явсан байх гэсэн дүгнэлт гарсан байна

Канадын нэгэн ханан дээр тодорсон харь гаригийнханы дүрс

Гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж байгаагаар тайлбарлахын аргагүй 2 харь гаригийнханы дүрс Канадын Өмнөд хэсэгт байрлах хотын ханан дээр үзэгджээ. Энэхүү зурагнаас харийнханы хэлбэр дүрс нь их тод харагдсан байна. Нутгийн оршин суугч Кэрон нууцлаг тохиолдолтой анх учирсан бөгөөд энэхүү зургуудыг босч зогссон харь гаригийнхантай яг адил байсан хэмээжээ.

 Google Earth дээр илэрсэн хөвөгч машин

2006 оны 1 сард хамгийн анхны “хөвөгч машин” Google Earth-с Америкийн Bicton хэмээх захын хороололын Point Walter гэх газарт үзэгджээ. Хоёр дахь “хөвөгч машин”-ыг мөн л тэр хавийн газарт Google-ийн сансарын хиймэл дагуул илрүүлсэн байна. Уг машин хэдэн байшин болон машины гражны ойролцоо байх бөгөөд газарт түүний сүүдэр туссан байв

1100 жилийн өмнө баригдсан дуган дээр cийлбэрлэгдсэн Сансарын нисэгч

МЭӨ 1102 онд Episcope de Salamanca-ийн бүтээсэн сүр жавхлант Ieronimus дуганы дотор талд байрлах сэтгэл хөдөлгөм нууцлаг амьтад, хутагт нарын дүрслэлээс гадна бид NASA-гийн сансарын нисэгчийг олж харав…

Тэд Саран дээр байхдаа цаг хугацааны зарим хаалгаар ороод гарсан нь Испанийн дундад зууны барилгачдыг айлгасан юм болов уу? Эсвэл орчин үеийн зальтай барилга сэргээн бүтээх багийнханы хийсэн ажил ч байж болох.

Польшт олдсон том хөлт мангас

Нэгэн Польш эр ууланд авирч байх үедээ санамсаргүйгээр “агуу том мангас”-ны зургийг дарж амжжээ. Германы хэвлэл мэдээллийнхэн үүнийг гайхалтай нээлт эсвэл адал явдалд дурласан тоглоом хэмээн мэдээлжээ. Нүдээр үзсэн гэгдэж байгаа Ковальский хэлэхдээ “мангас өөрийг нь өөр амьтан олоод үзэхээс өмнө хадны цаагуур нуугдаад дараа нь гүйж алга болсон” байна.

Энэ агуу том нууцлаг могой  эсвэл зүгээр л Фотошопоор бүтээсэн  бүтээл үү?

Лондонгийн Daily Telegraph сонин Баасан гаригийн өглөө уншигчидтайгаа золгохдоо Өмнөд Азийн Borneo хэмээх арлын ойролцоох халуун бүс дагуух голоор урсаж буй маш том могойны зургийг толилуулсан ба нутгийн оршин суугчдыг ихэд түгшүүлжээ. Өрсөлдөгч Guardian сониныхон уг нийтлэлийг үл ойшоож “сургуулийн өмнөх насны хүүхдийн анхны оролдлогоороо зурсан зураг” шиг хуурамч зүйл хэмээн бичсэн байна. Харин The Telegraph энэхүү могойг Малайзын Саравак мужийн Бале голд л үзэгдсэн хэмээн тайлбар өгчээ. Зургийг хэн, хэзээ, хаана авсан гэдэг нь тодорхойгүй

Элэнц эмээгийн зураг гар утсан дээр гарч ирэв

2009 оны 9 сард нэгэн америк охин авгадаа зориулж гар утсаараа зураг авахдаа 1990 онд насан өөд болсон элэнц эмээгийнхээ дүрсийг санамсаргүйгээр олж харжээ. Энэхүү зураг ямар нэгэн засваргүй эх хувь болохыг шалгаж тодруулсан байна. Хэн ч элэнц эмээгийн царай зураг дээр хэрхэн гарсан гэдгийг тайлбарлаж чадсангүй. Сүнс?

Иерусалим дахь Wailing Wall-с урссан усан дуслууд

2002 оны 7 дугаар сард Иерусалим дахь алдарт Wailing Wall-с ус гэмээр нулимсан дуслууд чулуун дээр урсчээ. Зарим сүсэгтнүүд чулуун дээрээс ус олдсон бөгөөд энэхүү ус тэгш өнцөгт дүрсийг үүсгэсэн гэжээ. Археологичдын бүлэг үүнийг ургамлын шүүрэлээр үүссэн гэж үзэж байсан ба судалгааны дараа ус биш болох нь батлагдав. Гэсэн хэдий ч тэд өөр чулуун дээр яагаад ижил ором үлдээгүй болон тэгш өнцөгт дүрс үүсч байсанд тайлбар өгч чадаагүй юм.

Сингапурын эрэг дээрх “Сүнсний хөлөг онгоцнууд”

Английн өдөр тутмын Daily Mail сонин Сингапурын эрэг дээр үзэгдсэн агуу том, нууцлаг “сүнсний хөлөг онгоц”-нуудын тухай мэдээлжээ. Хөлөг онгоцны тоо нь Америк болон Британийн усан цэргийн хөлөг онгоцуудыг нийлүүлснээс ч их байсан гэнэ. Харин хөлөг дээр ямар ч хүн, ачаа тээш байхгүй байжээ. Зарим нэг нь тэднийг дэлхийн эдийн засгийн хямралын үеэр дампуурсан хөлөг онгоцны зууч нараас үлдсэн байх хэмээн таамагласан байна.

Египетийн сац суварга

Египетийн Гиза дахь сац суваргууд таван мянганы настай ч одоог хүртэл тайлагдашгүй нууц хэвээр байгаа. Тэдгээрээс хамгийн том нь фараон Хеопсийн пирамид бөгөөд яаж барьсан нь өнөө ч тодорхойгүй. Хеопс өндрөөрөө 40 давхар барилгатай тэнцүү, суурь нь хөлбөмбөгийн 10 талбайг нийлүүлснээс ч том. Хоёр сая гаруй чулуун хавтан ашиглан барьсан Хеопсийн пирамидын шоо тус бүрийн жин 2-5 тонн. Нил мөрнөөс хол, газарт чулуунуудыг хэрхэн аваачсан нь таамаг төдий. Мэргэжилтнүүдийн тооцоолсноор 400 мянган хүн 20 орчим жил Хеопсийн пирамидыг барьсан байна. Пирамид доторх инженерийн ухаан шаардсан шийдэл нь тун өвөрмөц.

 Үл мэдэгдэх нисдэг биет

Үл мэдэгдэх нисдэг биетийг анх онгоц, нисдэг тэрэг, цаг агаарын бөмбөлөг, сүүлт од, солир гэх мэтээр тайлбарладаг байв. Анх 1878 онд АНУ-ын Техас мужид үл мэдэгдэх нисдэг биет харагджээ. Нутгийнхан том, бараан, дугариг биет гайхамшигтай хурдан нисч өнгөрөхийг харсан тухайгаа ярьсан байна. Харин 1916 онд Их Британид харийн нисдэг биет гэрэл цацруулан тэнгэр өөд алга болсныг нисгэгчид харжээ. 1950-иад онд үл мэдэгдэх нисдэг биет олон нийтэд тодорхой болсон юм. Үүний дараагаас харийнхан дэлхий дээр үе үе ирээд буцдаг, тагнадаг, хүмүүсийг авч явдаг тухай яриа дэлгэрчээ.

Стоунхенж

Стоунхенж бүх цаг үеийн хамгийн агуу нууцуудын нэг. Уг байгууламж 5000 гаруй жилийн өмнө баригдсан гэж эрдэмтэд үздэг. Британийн хамгийн эрхэм түүхэн өв гэгддэг балар эртний энэ хөшөөг эртний англичууд хэрхэн барьсан талаархи таамаг пирамидын адил нууц хэвээр. МЭӨ 3100 онд тус бүр нь 25 тонн жинтэй чулуунуудыг 384 км-ийн зайтай Уэлсийн уулнаас хэрхэн зөөсөн нь эрдэмтдийн хамгийн их сонирхдог сэдэв. Стоунхенжийг ямар зорилгоор барьсныг ч тогтоогоогүй. Энэхүү чулуун хүрээг сүм, оршуулгын газар, одон орон, харийнхны судалгааны төв, харь гаригийн нисдэг тавгийн буух талбай, эртний хуанли гэх мэтээр тайлбарладаг.

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …