Эмнэлэгт хэвтэж буй настайчуудын амьдралынх нь сүүлийн мөчид нь хамт байж, зовлон жаргалыг нь сонсож байдаг хүмүүс бол асрагч сувилагч нар билээ. Үхэлтэй нүүр тулгарсан хүмүүсийн хамгийн их харамсдаг 5 харамслыг сувилагч нараас асуун гаргажээ.
5. Өөрөөрөө байдаг байж
Ихэнх хүмүүс бусдад таалагдахын тулд баг зүүн жүжиглэж амьдардаг. Өөрийнхөөрөө байх нь амьд явсны, амьдарсны утга учир юм. Хүмүүст таалагдах гэж бүү амьдар.
4. Би хэт их ажиллах хэрэггүй байж
Одоогийн нийгэмд хэдий чинээ ажилласан нь төдий чинээ амжилтад хүрдэг болсон. Гэхдээ амжилтын төлөө хэт их ажилласнаас болж аз жаргалын бусад зүйлсийг умартаж орхидог. Ажил, амьдрал, гэр бүлийнхээ цагийг зохицуулах хэрэгтэй.
3. Би айдастайгаа нүүр тулах зоригтой байдаг байж
Ихэнхдээ болгоомжилж, айснаасаа болж олон сайхан боломжуудаа алддаг. Хийхээсээ, хэлэхээсээ, сэтгэлээ илэрхийлэх зориг хүрэхгүй байсаар амьдралын төгсгөлд ирнэ. Та өөрөөс тань үл шалтгаалах зүйлсийг хянаж чадахгүй, айж байгаа зүйлээ ч удирдаж чадахгүй. Гэхдээ таны зоригтой байх нь танаас шалтгаална.