Онгоцны үйлчлэгч нарын тухай сонирхолтой 10 баримт

Онгоцны үйлчлэгч бол аливаа орны нүүр царай болдог онцгой ажил мэргэжлүүдийн нэг юм. Тэдний нэг болох онгоцны үйлчлэгч, зохиолч Хидер Пул бөгөөд 15 жил ажилласан туршлагаасаа хуваалцсан сонирхолтой номыг гаргажээ.

Ингээд Нью Йорк Таймсын бестселлер “Cruising Attitude: Tales of Crashpads, Crew Drama, and Crazy Passengers at 10.668 km” номд багтсан нууцхан баримтуудаас дэлгэе.

1. АНУ-ын Пан Американ авиа компани (1927 – 1960) онгоцны үйлчлэгч нартаа доорх шаардлагыг тавьдаг байжээ. Онгоцны үйлчлэгч нь 1.58 м өндөр, 58 кг жинтэй, ганц бие бас хүүхэдгүй байхаас гадна 32 настайдаа тэтгэвэрт нь гаргадаг байсан гэнэ. Хожим 1990-ээд оноос жингийн хязгаар тавихаа больж өндөр нь 1.6 м – 1.8 м байх ёстой гэж үзжээ.

11267658_711856692256535_726810142_n

2. Дэлхийн анхны эрэгтэй онгоцны үйлчлэгчийг Генрих Кубис гэдэг бөгөөд анхныхаа нислэгийг 1912 онд хийж байжээ. Тэгвэл анхны эмэгтэй үйлчлэгч нь сувилагч мэргэжилтэй Эллен Чёрч (1904 – 1965) байсан ба тэрээр 1930 онд анхныхаа нислэгийг хийж байсан гэнэ.

11269505_711856695589868_2095475611_n

3. Онгоцны үйлчлэгч нарын таашаадаггүй ундаа нь жингээ барих зорилгоор түгээмэл хэрэглэдэг “Diet Coke” юм. Учир нь энэ кока коланы хий нь 10.668 м өндөрт сая нэг тогтворждог бөгөөд нэг “Diet Coke” – ийг аягалж зогсох хоорондоо өөр гурван ч төрлийн ундааг гурван өөр зорчигчид өгөх боломжтой байдаг гэнэ.

11245381_711856702256534_1841551158_n

4. Онгоцонд цогцос тээвэрлэхэд хамгийн багадаа $5000 ам.доллар байдаг учраас өндөр үнэ төлөх боломжгүй зорчигчдоос башир арга хэрэглэж нууцаар тээвэрлэх нь элбэг ажээ. Олонх авиа компаний онгоцонд цогцос тээвэрлэх зориулалтын талбай байдаггүй ч Сингапурын онгоцнуудад тусгай өрөө гаргасан байдаг.

11225914_711856712256533_1365481280_n

Зохиолч, онгоцны үйлчлэгч Хидер Пулын мэргэжил нэгт эмэгтэй нислэгийнхээ үеэр нас барсан нөхрөө хажуудаа суулгасан хүнтэй таарчээ. Тэрбээр нөхрөө ханиадтай байгаа учраас эм уугаад унтаж байгаа гэсэн ч онгоц зорьсон газартаа биш өөр нисэх буудалд газардах болсноор хэрэг илэрчээ.

5. Дэлхийн анхны трансжендер онгоцны үйлчлэгч нарыг Тайландын “P.C. Air” (Тайландын бизнесмэн Питер Чаны нэрээр нэрлэсэн) компанийхан 2011 оноос ажиллуулж эхэлжээ. Ажил горилогчдын анкетыг 100 гаруй хүн бөглөж илгээснээс дөрвийг нь (Ледибой) сонгож авсан гэнэ.

11121387_711856728923198_1371105047_n

6. Хүн бүрт хобби бий. Тэгвэл Австрийн онгоцны үйлчлэгч Дитер Капш халбага цуглуулах хоббитой бөгөөд энэ нь аз дагуулдаг гэж итгэдэг. Түүний цуглуулганд 447 авиа компаний нислэгийн үеэр өгдөг 1760 гаруй халбага бий. Дитер Капшийн найз нар цуглуулганд нь зориулж аяллаар явах болгондоо халбага авчирч өгдөг ажээ.

11225632_711856722256532_807253619_n

7. Дэлхийн хамгийн дур булаам онгоцны үйлчлэгчтэй орноор Израилийн авиа компанийг нэрлэдэг. Тэгвэл хамгийн загварлаг агаад гоёмсог дүрэмт хувцастай компаниар Франц, ОХУ-ыг онцолжээ.

11245262_711856732256531_1288021207_n

8. Арабын Нэгдсэн Эмиратын авиа компани онгоцны үйлчлэгч нараа Дубайн тансаг зэрэглэлийн тохилог орон сууцаар хангадаг бол Виржин Атлантикийнх үйлчлэгч нарынхаа уруулын будгийг захиалгаар хийлгэдэг бөгөөд улаан шаахайгаар гоёдог.

11119731_711856772256527_1916478954_n

9. Авиа компани болгон өөр өөрийн гэсэн онцлогтой. Тэдгээрийн нэг нь Сингапурын авиа компанид онгоцны үйлчлэгчээр ажилд орохын тулд наанадаж 3.5 сарын тусгай сургалтанд хамтрагдах ёстой байдаг. Сургалтанд нислэгийн үеэр чимээ гаргалгүй яаж алхаж гишгэх, хог шүүрдэх тухай заахаас гадна бие хамгаалах урлагийг эзэмшүүлдэг. Онгоцны үйлчлэгч нар нь удирдлагаас сонгосон гурван өнгийн хумсны будгаар л хумсаа буддаг ажээ.

11117581_711856785589859_300761386_n

10. Онгоцны үйлчлэгчийн цалинг авиа компани болгон өөр өөрөөр тооцож олгодог. Ирландын “The Ryanair” компаний онгоцны үйлчлэгч нар нислэгийн үеэр хэр олон хүнсний бүтээгдэхүүн худалдсан бэ гэдгээрээ цалинждаг гэнэ.

11212364_711856788923192_1034414927_nБ.Учрал

эх сурвалж: undesten.mn

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …