Гарал үүсэл нь тодорхойгүй загасны тоснуудыг хураажээ

ZASAA-01-650x265Чингэлтэй дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс хяналт шалгалт хийх явцад хаяг шошгогүй, хаана, хэзээ бэлтгэсэн, гарал үүсэл тодорхойгүй, тунадас үүссэн, “загаснны тос” гэх вакусны шилэнд савласан 98 шил тосыг улсын ахлах байцаагчийн актаар хураасан байна. Тэдгээр тосыг захиргааны журмаар эд зүйл хураах, улсын орлого болгох, үнэлэх, устгах үйл ажиллагаанд хяналт тавьж хэрэгжилтийг хангуулах үүрэг бүхий Орон тооны бус зөвлөлд шилжүүлжээ.

Эм, эмнэлгийн хэрэгслийг худалдан авахдаа тухайн эмийг бэлтгэсэн болон үйлдвэрлэсэн үйлдвэр, эмийн сан, эмийн нэр, тун хэмжээ, бэлтгэсэн, үйлдвэрлэсэн он, сар, өдөр, цувралын дугаар, хэрэглэх хүчинтэй хугацаа, хадгалах нөхцөл, хэрэглэх арга зэргийг сайтар шалгаж, баталгаатай газраас авч байхыг Чингэлтэй дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс сэрэмжлүүлж байна.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Улаанбаатар хотод 14 цэгт 32 дахь “Ногоон өртөө”-г байгууллаа

Монгол Улсын Засгийн газрын “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд хэрэгжүүлж буй “Ногоон өртөө” төслийн 32 дахь …