Хайрын тухай сонирхолтой есөн баримт

13cef6a2bbd31748big№1. Хуримын бүжгэн дээр хамгийн түгээмэл хэрэглэгддэг ая
Дэлхий дээр жилд хичнээн хос хуримлаж байгааг хэн мэдэх билээ. Харин хуримын бүжгэн дээрээ ямар ая тавьж байгааг багцаалдах боломж байна гэнэ шүү. Хурим хийж байгаа залуу хосууд  Брайана Адамсын “Everything I Do”-г тавьдаг гэнэ. Хайрын дууч шувуухайнууд болох Уитни Хьюстон, Селин Дион тэргүүлээгүй байна шүү дээ. Хачин юм, гэхдээ л баримт.
№2. Хайрын ундаа
Хайр дурлалын адал явдал, үйл явцад хамгийн тохирох умдаан бол олны боддогчлон дарс биш харин анар жимсний шүүс гэнэ. Энэ жимсэнд витанминаас гадна хайр дурлалын ажилд хэрэгтэй бодис бүхэн агуулагддаг гэнэ шүү.
№3. Хамгийн удаан үнсэлт
Хамгийн удаан үнсэлт Их Британид бүртгэгджээ. Нутгнийн залуу хос 31 цаг, 30 минут, 30 секунд үнсэлцэж дээд амжилт тогтоосон байна. Мэдээж, Гиннесийн номонд бүртгэгдсэн.
№4. Дурлалын дундаж тоо
Хүн өөрийнхөө “тал бие”-ийг олохоос өмнө, өөрөөр хэлбэл гэрлэхээсээ өмнө дунджаар долоон удаа дурладаг болохыг судлаачид олж тогтоожээ. Гэхдээ хүнээсээ шалтгаалаад олон эсвэл цөөн байж болох ч дундаж нь долоо гэнэ.
№5. Эрэгтэй хүний суганы үнэр эмэгтэйчүүдийг дасгадаг
Ийм нэг сонирхолтой баримт байдаг юм байна. Эрэгтэй хүний суганаас ялгарч байгаа үнэр эмэгтэй хүнийг өөртөө татаж, бат бөх харилцааны нэг үндэс болж чаддаг ажээ.
№6. Анхны хайр
Анхны хайртайгаа аз жаргалтай амьдрах боломж хэр их байдаг юм бол. Эрдэмтэд таван эрэгтэй тутмын хоёр нь анхны хайртайгнаа гэрлэсэн байдаг гэсэн судалгаа хийжээ.
№7. Аяга кофены ид шид
Жилд болж байгаа бүх хуримын 10 000 нь аяга кофе хамт уух далимаас эхэлсэн байдаг гэнэ.
№8. Үдэлтийн үнсэлт
Ажилдаа явахын өмнө эхнэртэйгээ салах ёс гүйцэтгэж үнсдэг эрчүүд бусдаасаа таван жил илүү насалдаг болох нь судалгаагаар батлагджээ.
№9. Хуримын бөгж
Ядам хуруунд бөгж зүүдэг заншил эртний Египетээс үүсэлтэй. Оросуудын “нэргүй хуруу” гэж нэрлэдэг ядам хуруунд бөгж зүүснээр хосуудын хайр сэтгэл илүү батбөх болно гэж үздэгтэй холбоотой юм байна.

эх сурвалж: mminfo.mn

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …