Харь гаригийнхан байдаг гэдэгт итгэх 5 баримт

29916_49176Харь гаригийнхан үнэхээр байдаг уу? Огторгуй ертөнцийг бүрэн судлаагүй цагт бид тэднийг байхгүй гэж хэлэх ямар ч баталгаа байхгүй. Ямартай ч бидний доор нийтэлж байгаа гадныханы тухай баримт таны сонирхолыг татах болно.
Уэльст хүн хулгайлсан хэрэг (1997)
Хэд хэдэн шөнө хачин гэрлийн туяа Уэльсийн хойд нутаг Great Orme-д үзэгдсэн ба нэг шөнө нь үл танигдах нисдэг биет ил гарч ирсэнийг нэрт мөрдөгч Маргарет Флай тэмдэглэсэн байдаг. 1997 оны 11 сарын 10-нд болсон энэ үйл явдалд нэгэн гэр бүл өртсөн юм. Тэд хэсэг хугацаанд өөр ертөнцийн биетүүдтэй танихгүй нутагт очсон байдаг. Уг гэр бүлийнхэн Bodfair / Landernog-ын зам дээр машинтай явж байсан ба гэнэтхэн л ягаан өнгийн хөлөг тэднийг бүрхэн авч, энэ нь тэдний машинтай нийлж байгаа мэт харагдсан байна. Тэгээд гэнэт уг хөлөг алга болж тэд зам дээр дахин гарч ирсэн бөгөөд ямар ч цаг хугацааны өөрчлөлтийн байдлыг мэдрээгүй гэжээ. Нутгийн оршин суугчид уг ягаан туяа болон хөлөг онгоцыг харсан гэдгээ мэдэгдсэн байдаг.
Гадныхан хосыг хулгайлсан хэрэг
2005 оны 12 сарын 22-нд АНУ-ын Хьюстонд амьдардаг эхнэр нөхөр 2 олон удаа гадныханд хулгайлагдсан бөгөөд нэг удаа бүр эхнэрийнх нь өндгөн эсийг авсан тухай мэдэгджээ. Нөхөр Клэйтон Ли хэлэхдээ тэрбээр хүүхэд байхдаа Хьюстоны цэцэрлэгээс хулгайлагдсан ба агаарт өргөгдсөн тухайгаа ярьсан бол эхнэр Донна Ли нэг удаагийн гадныхантай тааралдах үеэр хүүхдээ алдсан тухайгаа хэлсэн юм. Мөн тэрбээр өөрийг нь хулгайлсан гадныхны зургийг зурсан байна.
Индианагийн хүн хулгайлсан хэрэг, (1983)
Энэ явдал АНУ-ын Индиана мужид 1983 оны 6 сарын 30-нд болжээ. Дебби Жордан гэх эмэгтэй эцэг эхтэйгээ амьдардаг байсан бөгөөд энэ шөнө түүнийг гал тогооны өрөөндөө байхад маш хачин гэрэл тусч, гадныханы хөлөг онгоц маш тод харагдсан тухай хэлжээ. Улмаар тэд хөлөг онгоцноосоо гарч түүнийг хулгайлаад буцааж авчирсаныг мэдэгдсэн байна.
2001 оны гадныхан хүн хулгайлсан хэрэг
36 настай, 2 хүүхдийн ээж эмэгтэйд тохиолдсон явдал бол 2001 оны эхээр нэгэн шөнө тэрбээр унтахаар хэвтэж байтал 2 хачин биет өрөөнд нь үзэгдсэн бөгөөд нөхөртөө энэ тухай хэлэх гэсэн боловч энэ үед тэр ярьж чадахгүй болсон байв. Энэ үзэгдэл нь дараагийн хэдэн сард давтагдсан бөгөөд нэг удаа гадныхан түүний биед нэг зүйл тарьсан байна. Үүнээс хойш түүний сарын тэмдэг тогтворгүй болж, шар өнгийн гэрлэн бөмбөлөгний тухай таагүй зүүд зүүдэлдэг болсноо тэрбээр хэлжээ.
1993 онд Келлиг хулгайлсан хэрэг
1993 оны 8 сард Австралийн Викториад 27 настай Келли Кахил нөхөр, хүүхдүүдтэйгээ найзындаа зочлоод буцаж явтал хачин биетүүдийн үл таних ертөнцөд очсон байна. Энэ явдлаас хойш Келли өөрийн биедээ хачин өөрчлөлтүүд гарч байгааг анзаарсан ба дараагийн 2 долоо хоногт хумхаа өвчнөөр өвчилсөн бол дараа нь гэдэсний хүнд хэлбэрийн зовиур, савны халдвараар дахин эмнэлгийн хаалга татжээ.
Келлигийн хэлснээр бол эдгээр биетүүд хар өнгөтэй, дундаж хүнээс өндөр нуруутай байв.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …