Дуучин Рианна өнгөрсөн зургадугаар сарын 17-ны өдөр нэгэн тоглолтынхоо үеэр шүтэн бишрэгчийнхээ толгой руу дуулж байсан микрофоноороо цохиж дуулиан дэгдээсэн билээ.
Тэгвэл Рианнагийн гарт өртсөн хохирогчийг Роберт Мэлансон гэдэг бөгөөд тэрээр дуучин бүсгүйн зургийг авах гэж байгаад цохиулсан юм байна.
Рианнагийн энэ зүй бус хэрэгтэй холбогдуулан түүнд шүүхээс 3 жилийн тэнсэн оноож, 344 ам.доллараар торох шийдвэр гаргасан байна. Мөн нэг жилийн турш сэтгэл мэдрэлийн эмчилгээнд явахыг шийдвэрлэсэн ажээ.
М.Сониуч ugluu.mn