Манай гаригийн хамгийн аймшигтай, аюултай амьтад

10. Малайн баавгай

114007e09d3c7d07big
Баавгай бол хамгийн аюумшигт араатны нэг. 1,5 метр урттай, ердөө 65 кг жинтэй азийн малай баавгай бол энэ төрлийн амьтдаас хамгийн жижигт орно. Гэхдээ биетэйгээ харьцуулахад хамгийн том шүдтэй хамгийн зэрлэг баавгай. Ямар ч шалтгаангүйгээр хүн рүү дайрдаг хамгийн аймшигтай хамгийн зэрлэг баавгайд ордог болохоор түүнд бариулж  олон хүн амиа алдсан байдаг.
9. Далайн матар

17be43a6d632f9d1big
Хамгийн хэрцгий матар гэдэг энэ амьтан долоон метр урттай, бараг 2 тонн жин дарна. Хүнийг бол зүгээр л амтархан үмхчихдэг амьтан. Ер нь өөрийн эзэмшил газрыг хамгаалахын тулд бусад том амьтныг ч дайрах, завийг хөмрүүлэх нь юу ч биш.
8. Чоно оготоно

2c2ba1898da64a82big
Ердөө 20 см урттай, хэдхэн зуун грамм жинтэй, хамгийн жижигхэн араатан л даа. Өөрөөсөө даруй тав дахин том молтогчин туулайг ч гэсэн амархаан зууш болгоно. Амьтан барьдаг гол арга нь судсыг нь ханаж сорох. Мөн л өөрийн эзэмшлээ хамгаалж төрөл бүрийн амьтан, шувуудыг хүртэл барина.
7. Гэрэлзгэнэ

4e7b70092b969b5cbig
Оготонотой төстэй ч зарааны төрөлд орно. Жижигхэн биетэй энэ амьтан түргэн хөдөлгөөнтэй, өлсч үхэхгүйн тулд байнга идэж байдаг, энэ хэрээрээ ч ямагт бусад амьтан руу дайрдаг аюултай. Өөрөөсөө хор ялгаруулж дайснаа алдаг ч голдуу  тархи руу нь хаздаг.
6. Нохой зээх

0ced63437588a156big
Сайндаа л 15-30 кг татах, багавтархан баавгайтай төстэй энэ амьтан буга, хандгай, янгирыг ч дөнгөж чадна. Хүн рүү дайрвал үхэлд хүргэх аюултай. Ер нь өөрийнхөө газар нутгийн төлөөнөө баавгайтай ч хүч үзэхэд бэлэн аймшигтай араатны нэг.
5. Хар мамба

a7b6fe38f6ab905dbig
4,5 метр хүрдэг урт амьтан. Манай гариг дээрх хамгийн аюултай, хамгийн хортой  могой доо. Намаг, нуга, модонд ер хаа ч гэсэн амьдардаг хамгийн хурдан амьтан. Цагт 20 км хурдалж чадна.
4. Бухан аварга загас

5913f9b45c66004cbig
Энэ бол усан доторхи хамгийн аюултай амьтны нэг болохоор түүнд өртөж амь алдсан хүний жагсаалт уртаас урт болно. Маш хурдан хөдөлгөөнтэй болохоор хүн рүү дайраад маш хурдан зайлж алга болно. Бас гол, нуур гээд хязгаарлагдмал усанд байж чаддаг, тэр ч бүү хэл усанд автсан гудамжинд явж байсан тохиолдол бий.
3. Эр хур харцага буюу улаан нүдэн.

4d7000184f323811big
Далавч нь 1,2 метр хүрэх, шувуугаар хооллогч энэ шувуу бол ойн харцгын төрлийн хамгийн том нь. Улаан нүд, хар саарал өдтэй энэ шувуу олзоо харлаа л бол аюул дагуулна. Хүнийг ч ялгаагүй өндрөөс нисч ирээд л толгой руу хошуугаа зооно.
2. Чоно

3190cb55f50cffdfbig
Чоно бол хэрцгийгээрээ зард гарсан амьтан даа. Хандгай мэт том олз руугаа бол сүргээрээ дайрна, хурдан амьтныг бол өртөөлөн хөөж барина, эсвэл намаг руу шахаж унагана. Хүнээс дутахгүй ухаантай гэдэг энэ амьтны олз болж ертөнцийг орхисон хүний тоо мундахгүй.
1.    Бодон гахай

f521df36052e1eabig
Чоно бол гэрийн нохойн өвөг гэж болох бол зэрлэг бодон гэрийн тэжээмэл гахайнаас хэдэн мянга дахин аюултай амьтан. Баруун ази, европ даяар ойд л бол хаана ч таарна. Бугыг ч болов амархаан дөнгөдөг энэ араатан хүн рүү ямагт дайрна. Ер нь өөрийнх нь эзэмшил газарт нэвтэрсэн хэн рүү ч дайрч үзэлцдэг аймшигт араатан.

ugluu.mn

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …