Жил бүр дэлхий дээр 100 орчим гэнэт залуужих буюу анагаах ухааны хэллэгээр нас эргэх тохиолдол гардаг байна. Янз бүрийн оронд, янз бүрийн амьдралтай хүмүүс гэнэт залуужиж байгаагийн учрыг одоогоор тайлж чадаагүй байгаа юм.
Роза Фарони гэгч эмэгтэй 97 насандаа гэнэт залуужиж эхэлжээ. 2007 онд 6 ач, 15 гучтай болсон хир нь ач охиноосоо бараг залуу харагдах болсон гэнэ. Эмч нар ч, өөрөө ч энэ өөрчлөлтийн учрыг олж чадсангүй. «Би юу ч хамаагүй идэж, дарс ууж, тамхи татдаг. Харин жирэмслэх боломж л намайг айлгаж байна. Бараг 100 хүрч байхад хүүхэд гаргавал инээдтэй юм болно биз дээ» гэж Роза ярьжээ.
Японы хаягдал хүлээн авах цэгт ажилладаг Сэмп Исса, кимоногийн оёдолчин Сэй Сенагон нар бие биеэ танихгүй ч хоёул 1945 онд Хиросима, Нагасаки хотод атомын бөмбөг хаясны дараа ихээр ургах болсон цэнхэр сарнайн бүсэд амьдардаг байв. Тэр үед эрдэмтэд хорт цацрагийн улмаас амьтан ургамал төдийгүй, хүн ч мутацид орж мэднэ гэж анхааруулж байжээ. Өвчний түүхээс нь үзвэл 1979-10-23-ны шөнө Сэмпу Исса, Сэй Сенагон нар гэнэт маш хүчтэй бэлгийн сэрлийг мэдэрсэн байна. Өглөө нь эмч нар тэднийг хараад таньсангүй. Үсний буурал нь оргүй болж, залуугийнх шигээ өнгө оржээ. 7 хоногийн дараа хуучин шүднүүд нь унаж, дахин 7 хоног өнгөрөхөд шинэ шүд ургаж эхэлсэн байна. Арьс нь залуу уян, яс нь бат бөх болжээ. Хараа нь сайжирч, нүдний болор бүдгэршсэн байсан нь эв эрүүл болсныг нүдний эмч гайхан тэмдэглэсэн байдаг. Цусны даралт нь 18 настных шиг байгааг кардиологич эмч бичсэн байна. Альцгеймерийн өвчний шинж тэмдэг ч оргүй алга болжээ. Ердөө л жилийн өмнө тэдэнд артрит, Альцгеймерийн өвчин, зүрх муудсан онош тавигдаж үе үе хэвтэн эмчлүүлэх болсон юм байна.
Сэмпу Исса, Сэй Сенагон нарын танилууд тэднийг огт танихгүй байсан нь аргагүй. 1981 онд тэд 27-30 настай юм шиг л харагдаж байсан юм чинь. Сэмпу Исса хөршийн 17 настай бүсгүйтэй гэрлэж охинтой болжээ. Сэй Сенагон ч нөхөрт гарч хүүхэд төрүүлсэн гэнэ. Японы хэвлэл мэдээллийн хэрэгслэлүүд тэдний амьдралын тухай байнга зарладаг байв. Тэднийг «Мөнх настнууд» хэмээн нэрлэж байжээ.
Гэтэл 1985 онд байгаль эх «бүгдийг буцааж байранд нь оруулсан» тухай мэдээ гарчээ. Сэмпу Исса, Сэй Сенагон хоёр 7 хоногийн дотор хөгширч үхэцгээсэн байна. Тэдний хүүхдүүд ч өндөр настнуудад тохиолддог өвчнөөр өвдөх болжээ. Удалгүй тэд ч өөд болцгоосон байна.
2011-04-22-нд «Нью-Йорк таймс» сонин Фукуок хотын оршин суугч, цэргийн нисгэгч агсан Сакиси Рио яг 100 нас хүрч байгаа тухай шуугиан дэгдээсэн мэдээ нийтэлжээ. Учир нь тэр бас л гэнэт залуужиж толгойн өвчин нь арилж, уушиг, зүрх, элэг, бөөр, нойр булчирхай нь маш сайн ажиллах болж, хараа сонсгол нь онцгой сайжирсан гэнэ. Бас нэг гайхалтай зүйл нь: ноён Риогийн цусны бүлэг сар бүр өөрчлөгдөх болжээ. Гэвч эрүүл чийрэг бие бялдрыг нь үл харгалзан ой ухаан нь муудаж, сэтгэх чадвараа бүр алдаж улмаар явж, ярьж ч чадахаа больсон гэнэ.
Хуучин ЗХУ-д “Өвгөн” хочит «хууль ёсны хулгайч» Сосо Ломидзе гэх хүн эрс залуужиж шуугиан дэгдээж байсан юм. 1998 оны 3-р сард 56 настайдаа нас барахдаа тэрээр залуу хүү шиг л харагдаж байжээ. Тэр 25 настайгаасаа эхлээд хөгшрөхөө больсон гэдэг. Нүүр царай нь дугуйрч, сахал нь зөөлөн үсээр солигдож, жингээ хаяж, нуруу нь намсаж иржээ. Гэхдээ бие бялдрын болон оюуны чадавхаа огт алдаагүй байна. Хоёр том гэмт хэргээ пионерийн гишүүн-сурагчийн дүрээр үйлдсэн гэдэг.
Мөн Оросын Вячеслав Климов 15 настай байхдаа автын осолд орж биенийх нь 70% түлэгдсэн байна. 2 ч удаа клиник үхэлд оржээ. Хэдэн жилийн дараа гэнэт залуужиж эхэлсэн гэнэ. Тэрээр одоо 46 настай ч 26-тай залуу шиг харагддаг. Климов «Космопоиск» гэдэг байгууллагад төрөл бүрийн нууцлаг үзэгдлийг судалдаг ажилтай гэнэ.
эх сурвалж: everyday.mn