Аполло-17 нь саран дээр буусан хамгийн сүүлчийн НАСА-ын хөлөг гэж үздэг ч үүнээс хойш Аполло-18,19 -ийг маш нууц байдалтайгаар хөөргөсөн байдаг.Тэдний гол даалгавар нь сарны харанхуй хэсэгт сөнөсөн харийн эх хөлгийг судалж дотроос нь мэдээлэл цуглуулах даалгавар байсан юм.Үүнийг саяхан буюу 2007 онд Виллиам Рутлеч youtube-ын нууц нэр нь moonwalker69 гэх нэртэй Аполло-19 ийн сансрын нисгэгч байсан одоо Африкт амьдарч байгаа интернетээр дамжуулж Аполло19 ийн саран дээр хийсэн олон тооны зураг материал видео бичлэгүүдийг ил болгосон.Аполло 19 нь орос болон нэгдсэн улсын хамтын нислэг байсан бөгөөд тэд энэ үйл ажилгааг дэлхийн нийтэд мэдэгдээгүйгээс гадна НАСА одоо хүртэл энэ ажилгааг үгүйсгэдэг.Виллиамын ил болгосон материалуудад саран дээр сөнөсөн эх хөлгийг харуулдаг ба үүний ойролцоо байх сарны хотын дүрс бичлэг хүртэл ил болсон.
Ер нь Аполло программын гол зорилго нь саран дээр байрласан харь гаригийн нууц баазуудыг судлах үл мэдэгдэх объектуудыг нээх , олон км үргэлжилсэн дугуйны мөрийг тайлах өндөр цамхагуудыг судлах зорилготой байсан юм.Харин дэлхийн нийтэд тэд сарыг судалж байгаа мэтээр тайлбарладаг байв.Аполло-19-ын харийн эх хөлөг сарны хотоос гадна Аполло-17 ын бичиж авсан хожим саран дээрхи пирамид эсвэл Сарны пирамид гэж нэрлэгдсэн нэгэн байгууламж мөн хэн бүхний анхаарлыг татна.1972 оны 12 сарын 7 нд дэлхийгээс хөөрсөн Аполло-17 хөлөг онгоц гурван хүний бүрэлдхүүнтэй байв.Үүнд хөлгийн ахмад Юджин Сернан удирдлагын гишүүн Рональд Эванс хөлгийн гишүүн Харрисон Шмитт нар багтаж байлаа.
Тэд мөн л нислэгийн төв штабаас заасан тодорхой цэг дээр очиж ажиллах ёстой бөгөөд тэдний AS17-135-20680HR гэж кодлосон зураг бусад зургаас ялгаатай.Зураг дээр байгаа нууцлаг объект нь манай дэлхий дээр байдаг гизагийн пирамидтай төстэй зүйл байсан юм.Тэгш өнцөг бүхий шовх оройтой энэхүү объектийг тодоор харахын тулд хэд хэдэн тусгай зургийн эффектийг ашигласан байгааг та бүхэн харж байна.
Таны харж буй доорхи зурган дээр бид эх зургийн өнгийг бууруулж харлуулсан байгааг харна уу.Эндээс Пирамид хэлбэртэй объектийг хэр тэгш бүтэцтэй байгааг хараарай.
Харин хоёр дахь зурган дээр бид зурагны контрассийг нэмэж тодруулсан байгааг харж байна.Энэ нь бүдэг зурагны дүрсийг тодруулж өгдөг.Эх зурагнаас дээр болж илүү тод харагдаж байна.
Aполло-17 багийн авсан энэхүү зураг дээр байгаа объект нь гарцаагүй хэн нэгний барьсан Пирамид гэдэг нь нотлогдлоо.Харин тэд үүнийг юуны тулд барьсан бэ? Саран дээр үүрэлсэн харь гаргийнхан магадгүй үүнийг ямар нэгэн эрчим хүчний эх үүсгүүр эсвэл газар доошоо нууц баазруугаа нэвтрэх үүд хаалга болгон ашигладаг ч байж болно.Египтийн Гиза пирамидыг яаж барьсан хэн барьсаныг эрдэмтэд одоог хүртэл тайлж чадаагүй л байгаа.Үүний нууцыг тайлах гэж оролдсон олон эрдэмтэд учир битүүлэг байдлаар нас барцгаадаг.
Тэдний үхлийг фараоны хараал хүрсэн ч гэх юм уу эсвэл газар доор байгаа өөр ертөнцийн хүмүүсийг уурлуулснаас болж амиа алдсан гэж нутгийн хүмүүс үздэг.Харин тэдний тэр өөр ертөнцийн хүмүүс гэдэг нь хэн болж таарах вэ? Тэд лав өөр ертөнц гэдгийг нөгөө ертөнц буюу үхэгсдийн ертөнц гэж хэлээгүй байх.Харин ондоо галагтикаас ирсэн оюун ухаант харийнханыг хэлсэн байж магадгүй юм. Пирамидын оньсого,Эртний харийнхан зэрэг танин мэдэхүйн нэвтрүүлгээр энэ талаар их гарсан.Тэр нь юу вэ гэвэл пирамидын хана дээр дүрслэн үлдээсэн нууцлаг ханын зураг дүрснүүд юм.Тэр үеийн хүмүүс шувуунаас өөр нисдэг зүйлийг мэдэх ёсгүй байтал ер бусын хийц бүхий орчин үеийн хөлөг онгоцнууд ирээдүйд л харж болох нисдэг тавагнуудыг ханан дээрээ сийлсэн байсан юм.Тэд хэзээ ч ийм зүйлсийг өөрсдийн нүдээр хархаас нааш дүрслэн сийлэх аргаггүй.Тиймээс Пирамид нь хүний гараар бус оюун ухаант хүмүүсийн технологиор бүтсэн гэдэг онол үнэн болж байна.
эх сурвалж: facebook.com