Өв залгамжлалын сонирхолтой түүхүүд

Амьдрал дээр олон сонирхолтой, азтай зүйлс тохиолддог. Тэдгээрийн нэг нь өв залгамжлалын асуудал байдаг бололтой. Санаандгүй байдлаар их хэмжээний өв хөрөнгөний эзэн болвол тэр хүнийг азтай хүн гэж хэлэх биз.

1. Феншуй-ийн мэргэжилтэн Питер Чан Чун-чуэн үйлчлүүлэгчээсээ 1 тэрбум долларыг өвлөн авчээ.

1

Феншуйн мастер өөрийн үйлчлүүлэгч Нина Вонгт мөнхийн амьдралыг бэлэглэж чадсангүй. Гэхдээ л тэрээр үйлчлүүлэгчийнхээ сэтгэлд хүрч чадсан бололтой. Нина өөрийн бүх хөрөнгийг феншуйн мастертаа өвлүүлэн үлдээжээ.
2. Мартагдсан ахаасаа 950 сая долларыг өвлөн авчээ.
2
Сергей Судев өөрийн ахтайгаа 10 гаруй жилийн турш холбоогүй байсан хэдий ч оюутан байхдаа ахаасаа 950 сая долларыг өвлөн авсан байна. Тэрээр сэтгүүлч мэргэжлээр сурч байсан учир ирээдүйн сонингийн редакц нээхэд нэлээд дөхөм болсон бизээ.
3. Ах дүүс эмээгээсээ 100 сая долларыг өвлөн авчээ.
3
Пеладигийн ах дүүс төдийлөн жаргалтай амьдарч байгаагүй аж. Тэдний ээж нь баян эцэг эхтэй байсан ч гэр бүл болон хүүхдүүдээсээ холбоогоо тасалсан байна. Тэд өөрсдийн эд хөрөнгийг зарж олсон мөнгөөрөө амьдардаг байсан бөгөөд нэг л өдөр үл таних эмээгээсээ 100 сая долларыг өвлөн авсан байна.

4. Огт харж байгаагүй ааваасаа 40 сая долларыг өвлөжээ.

4
Эва Паоло энгийн нэгэн Аргентин эмэгтэй байжээ. Хожим нь тэрээр өөрийгөө 1983 онд нас барсан баян хүний хүүхэд болохоо мэдсэн байна. Ингээд тэрээр 9 жилийн турш шүүхийн байгууллагаар явсны эцэст баян эмэгтэй болжээ.

5. Эзнээсээ 12 сая долларыг өвлөн авсан нохой.

5
Буудлын захирал болох Леона Хелмсли өөрийн нохойндоо хангалттай хэмжээний хөрөнгө үлдээжээ. Одоо түүний нохой 12 сая долларын эзэн болсон бөгөөд дэлхийн хамгийн баян, аз жаргалтай нохой болсон байна.

6. Гэр оронгүй хүн баялагаас зугатжээ.

6
Болив хотын гудамжны залуу 6 сая долларын эзэн болсон ч энэ талаарх баяртай мэдээллийг өгөх гэж байсан цагдаа нараас зугатсан байна. Тэрээр түүнийг архидалт болон хар тамхинаас болж баривчлах гэж байна хэмээн бодож ийнхүү зугатаасан бололтой. Харамсалтай нь залууг одоо хүртэл олж чадаагүй байгаа аж.

7. Байнгын үйлчлүүлэгчээсээ 500 мянган долларыг өвлөн авчээ.

7
Кэра Вуд бол маш эелдэг, сайхан ааштай зөөгч байсан тул ноён Кракстон түүнийг цорын ганц өв залгамжлагчаараа сонгосон байна.

8. Санаандгүй өв залгамжлал.

8
Өв хөрөнгөө өмчлүүлэн үлдээх нь Португалийн хувьд ховор тохиолдол байдаг. Харин Луис да Камара өөрийн өв хөрөнгийг 70 гаруй хүмүүст тарааж өгөхөөр гэрээслэл бичжээ.

9. Арал өвлөж авсан өсвөр насны хүү.

9
Жош хэзээ ч өвөөтэйгөө сайхан харилцаатай байгаагүй байна. Учир нь түүний ээжийг өөр шашинтан хүнтэй гэрлэсний дараа өвөө нь холбоогоо тасалжээ. Харин өвөө нь ачдаа маш их хайртай байсан бололтой хүүдээ арал өвлүүлэн үлдээсэн бөгөөд арал дээр эрдэснэс нуусан байхыг үгүйсгэх аргагүй юм.

10. Чарльз Вэнс Миллер болон түүний хачирхалтай гэрээслэл

10
Миллер маш баян байснаас гадна хөгжилдэх дуртай, өгөөмөр нэгэн байсан юм. Тэрээр өөрийн хошигнолоороо нэлээд алдартай байсан хэдий ч гэрээслэлээрээ бүр илүү алдартай болсон байна. Миллер 10 жилийн дотор хамгийн их хүүхэд төрүүлсэн эмэгтэйд өөрийн бүх хөрөнгийг өвлүүлэхээр болжээ.

Эх сурвалж : caak.mn

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …