Хүн төрөлхтөн гал ашиглаж хоол хийж идэх болсон нь шинэ хувьслыг авчирсан. Тэгвэл сармагчин хоол хийж идэх чадвартай болохыг шинэ Харвард, Яле их сургуулиудын хамтарсан судалгаагаар баталжээ. Өнгөрөгч лхагва гарагт “Royal Society B” сэтгүүлд сармагчин нь хүнтэй адилхан хоол хийж чадах оюуны чадвартай болохыг нийтэлжээ.
Ардчилсан Конго улсад байдаг шампанзе сармагчингуудад хоол хийдэг хэрэгслүүд, төмс болон хоож хийж болдоггүй хэрэглэлтэй цуг өгөхөд тэд хоол хийдэг хэрэглэлийг авч төмсөө хэрчин болгож идсэн байна. Нэмэлт судалгаагаар сармагчингууд хоол хийх үндсэн ухагдахуунтай гэдгийг олжээ. Түүгээр ч зогсохгүй болгож идэж болох төмс, лууван зэрэг ногоонуудыг ялгаж, шинэ ногоонуудыг нь дараа нь идэхээр хадгалж байв.
Судалгааг ахалсан (удахгүй Харвардын хүний биологийн хувьслын хэлтсийн профессор болно) Яле их сургуулийн физилогийн хэлтсийн судлаач Александра Росати “Тэдний энэ үйлдэл нь хүн төрөлхтөн анх гал ашиглаж байсан үед иймэрхүү байсан болов уу гэж бодогдож байна. Хүний хувьслийн түүхийг мэдэхэд чухал нээлт боллоо” гэж ярьжээ.