Дэлхийн хамгийн нөлөө бүхий 10 урлагийн од

“Forbes” сэтгүүл дэлхийн хамгийн нөлөө бүхий урлагийнхныг нэрлэлээ.Энэхүү жагсаалтыг гаргахдаа олсон мөнгө, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр хэр алдаршсан, хэдэн удаа хэвлэлээр гарсан зэрэг үзүүлэлтийг тооцжээ.

Тэргүүн байранд дуучин Леди Гага оржээ. Түүний дэлхийг тойрон хийж байгаа “Born This Way Ball” аялал дуусаагүй ч 168 сая доллар олоод байна. Түүнээс гадна Леди Гага маань Твиттерт 38 сая дагагчтай, харин Фэйсбүүкт 58 сая лайктай аж.Хоёрт дуучин Бейонсе, харин гуравт Мадонна жагссан байна. Мадонна дэлхийг тойрон  ”MDNA” тоглолтоо хийгээд 300 сая гаруй доллартай болжээ. Ингэхэд өсвөр насныхны шүтээн Жастин Бибер 6-р, харин Кети Пэрри 10-р байранд оров.
Эхний 10 байранд:
 1. Lady Gaga
2. Beyonce
3. Madonna
4. Taylor Swift
5. Bon Jovi
6. Justin Bieber
7. Jennifer Lopez
8. Rihanna
9. Coldplay
10. Katy Perry
эх сурвалж: урлаг.мн

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …