Идэвхтэй ажилласан хороодын зохион байгуулагч нарыг урамшуулжээ

cghnНийслэлийн Засаг даргын 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн А/72 тоот захирамжийн дагуу “Хүн ам” мэдээллийн санг шинэчлэн байгуулах ажлыг энэ оны 5 дугаар сарын 15-ны дотор хийж гүйцэтгэхийг үүрэг болгосон билээ. Үүний хүрээнд Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2013 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн А/85 тоот захирамжаар 8500-аас доош хүн амтай хороод, 8500-аас дээш хүн амтай хороод гэж 2 бүлэг болгон хувааж болзолт уралдааныг зарласан юм.

  

    Энэхүү уралдаанд тус дүүргийн бүх хороод идэвхтэй оролцсон бөгөөд 8500-аас доош хүн амтай хороонд 1-р байранд 3 дугаар хорооны зохион байгуулагч О.Нямбат, 2-р байранд 1 дүгээр хорооны зохион байгуулагч С.Туул, 3-р байранд 5 дугаар хорооны зохион байгуулагч Я.Алтанцэцэг нар шалгарав.

  

     Харин 8500-аас дээш хүн амтай хороонд 1-р байранд 17 дугаар хорооны зохион байгуулагч С.Цэрэннадмид, 2-р байранд 13 дугаар хорооны зохион байгуулагч Х.Даваадорж, 3-р байранд 15 дугаар хорооны зохион байгуулагч Ц.Даваасүрэн нар тус тус шалгарч өргөмжлөл мөнгөн шагналын эзэд боллоо.

  

    Шагналыг Чингэлтэй дүүргийн Статистикийн хэлтсийн дарга Д.Мөнхзул гардуулсан бөгөөд “Хүн ам” мэдээллийн санг шинэчлэхэд идэвхтэй оролцож, бусдыгаа хошуучлан ажилласан ажилтнуудад баяр хүргэж, цаашдынх нь ажилд амжил хүслээ.

Эх сурвалж: http://chingeltei.gov.mn

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …