Боксчин Д.Лхагва дахин мөрийтэй тоглож байгаад баригджээ

watermarkМэргэжлийн боксын дэлхийн аварга Д.Лхагва хууль бусаар мөрийтэй тоглож байгаад баригджээ. Тэрбээр хэдэн хүний хамт Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах нэгэн зочид буудалд мөрийтэй тоглож байгаад хууль сахиулагчдад баригдсан байна.

Мөн тэдний мөрийтэй тоглож байсан өрөөнөөс зүү тариур, хар тамхины төрөл нунтаг цагаан зүйлсийг эд мөрийн баримтаар хураан авсан. Хэн нь мансууруулах бодис хэрэглэсэн болохыг шалгаж байна гэж албаны эх сурвалж мэдээлсэн.

Дашрамд сануулахад, боксчин Д.Лхагва мөрийтэй тоглосон хэргээр 2012 онд шүүхээс тэнсэн харгалзах ял шийтгүүлж байсан юм.

Эх сурвалж: www.mnews.mn

Санал болгох мэдээ

Хятадын чат-ботуудад “сэтгэл хөдлөл” илэрхийлэхийг хориглоно

Хятадын эрх баригчид хиймэл оюуныг сэтгэл хөдлөлгүй, аюулгүй мэдээллийн хэрэгсэл болгохыг эрмэлзэж байна. Тодруулбал, Хятадад …