Коронавирусийн халдвар орж ирэхээс сэргийлэхийг онцгойлон анхаарууллаа

205600c0dacdd5fdf90b34bac0c0ce50Коронавирусийн халдвар хил дамжин орж ирж болзошгүй тул Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга, улсын Ерөнхий байцаагч Ш.Раднаасэд урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах тухай Албан даалгаврыг хилийн боомтууд дахь Мэргэжлийн хяналтын алба, хэлтэст өмнө нь хүргэсэн.

Тэгвэл өнөөдөр мөн аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газруудад халдварт өвчний үед шаардагдах эм, урвалж бодис, оношлуур, ариутгал, халдваргүйтгэлийн бодис, эмнэлгийн багаж, хэрэгслийн нөөцийг орон нутгийн түвшинд бүрдүүлэх, нарийн судлагдаагүй, нас баралт өндөртэй коронавирусийн халдварын талаар эмнэлгийн мэргэжилтнүүд, иргэдэд чиглэсэн мэдээлэл, сургалт, сурталчилгаа хийх, эрүүл мэндийн байгууллагууд халдварын сэргийлэлт, хяналтаа сайжруулж ажиллахыг албан тоотоор үүрэг болголоо.

Коронавирусийн халдвараар дэлхийн улс орнуудад 1250 хүн өвчилж 449 хүн нас бараад байна. Манай иргэдийн хамгийн их зорчдог улсын нэг болох БНСУ-д гэхэд л 95 хүн өвчилж долоон хүн нас бараад байна.

 

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Бусдыг заналхийлсэн хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ

Нийслэлийн прокурорын газраас өнгөрсөн 7 хоногт буюу 2026 оны гуравдугаар сарын 23-30-ны өдрүүдэд анхан шатны …