Хамгийн этгээд хуулиуд

0112Дэлхийн олон улс оронд этгээд сонин хуулиуд батлагдсан байдаг. Хамгийн сонирхолтой нь энэ этгээд хуулиудыг хүмүүс хамгийн сайн биелуүлдэг нь судалгаагаар нотлогдсон байна. Та бүхэнд дэлхий дээрхи хамгийн сонирхолтой хуулиудыг орчуулан хүргэж байна.

Тагтаа тэжээж болохгүй
Италийн Венецид тагтаа тэжээх нь хууль бус байдаг. Тагтаа нь тухайн газрын барилгуудыг бохирдуулдаг гэж үздэг бөгөөд хэрвээ та тагтаа тэжээвэл 50-600 ам.доллароор торгуулан, хорих ялаар шийтгэдэг гэнэ.

Загвар өмсөгчийг ширтэж болохгүй
Британид гэр бүлтэйгээ амрахаар явж байгаа 10-аас доош насны ямар ч хөвгүүд нүцгэн загвар өмсөгчийг харах ёсгүй байдаг гэнэ.

Бохир машин унахыг хориглоно
Москвад бохир машин хөдөлгөөнд оролцож байвал хэр зэрэг бохир байгаагаас үл хамааран таныг 100 ам.доллараар торгодог байна.

Бохь зажлахыг хориглоно
Сингапурт зажилдаг бохь зардаггүй бөгөөд хэрвээ та бохь зажилбал өөрийгөө маш том асуудалд оруулна гэсэн үг. Сингапур нь ямар ч хоггүй цэвэрхэн газар бөгөөд үүнийгээ хэвээр хадгалахын тулд ийнхүү хуульчилсан гэнэ.

Шалгалтан дээр хуулахыг хориглоно
Бангладешд 15 болон түүнээс дээш насныхан шалгалтан дээрээ бусдаас хуулбал шоронд суудаг гэнэ. Жил бүр Багладешын Засгийн газраас хуулалтын эсрэг маш том үйл ажиллагааг явуулдаг бөгөөд анги бүрт камер суулган хуулахаас сэргийлдэг гэнэ.

Нохой руу муухай царай гаргахыг хориглоно
Оклахома-д нохой руу муухай царай гаргасныхаа төлөө баривчлагддаг гэнэ.

Шоколад идэж болохгүй
Англи улсад нийтийн тээврийн хэрэгсэл дотор эмэгтэй хүн шоколад идэх нь хууль бус байдаг юм байна.

Хухирч болохгүй
Лондонд хухирдаг хүн унтлаганыхаа өрөөний бүх цонхыг хааж баттайгаар цоожилж унтах шаардлагатай болох байх. Учир нь хухирах нь хууль бус зүйл байдаг гэнэ.

Сонирхолтой хуулиуд
АНУ нь англи-америкийн хууль зүйн бүлд хамаардаг бөгөөд муж тус бүр нь өөр өөрийн гэсэн хуультай байдаг. Шинжлэх ухаан, техник технологи хөгжиж дэлхий шинэ эринрүү шилжиж байх өнөө үед Америкийн зарим мужууд өөрсдийн хуулиндаа засвар оруулаагүй, аль эртний хуулиараа одоог хүртэл шүүх шийдвэрээ гаргадаг байна

Нью-Йорк хот
Нью-Йорк хотод олон давхар барилгын дээвэр дээрээс үсрэхийг хатуу хориглосон байдаг байна. Энэхүү заалтыг зөрчихийг зориглосон тэр хүнийг цаазаар авах ял хүлээж байдаг ажээ. Олон давхар барилгаас үсрэх нь хамгийн хялбар үхэх арга боловч тохиолдлоор амьд гарвал хотын цагдаа нар үүнийг амархан шийдчихдэг гэнэ.

Калифорни
АНУ бол хамгийн ардчилсан улс. Тиймээс ч АНУ-ын бүх мужуудад амьтны эрхийг дээдэлдэг билээ Харин Калифорни мужид хулганад хавх тавихад хүртэл мужийн захиргаанаас тусгай зөвшөөрөл худалдаж авдаг байна.

Охайо
Охайо мужид олон нийтийн бие засах газар автомат тоглоом байрлуулахыг хуулиараа хориглодог байна. Учир нь энэ мужид залуус ихэнх хувийг эзэлдэг ба тоглоомонд маш ихээр донтож байгаа судалгаа гаргажээ.

Дакота
Хойд Дакотад иргэд нь орон дотроо гуталтай унтахыг хориглодог байна. Магадгүй цагдаа нар нь шөнөөр явж шалгадаг бололтой/ .

Техас
Техаст байшингийн хоёр давхраас буудахыг хориглодог байна. Харин бусад давхраас болох гэнэ. Энэ магадгүй тухайн бүс нутгийнхаа онцлогтой холбоотой байх.

Айдахо
Энд тэмээн дээр сууж байгаад загас барихыг хуулиар хоригложээ. Хэрэв энэхүү заалтыг зөрчвөл зургаан cap хүртэлх хугацаанд шоронд суух юм байна.

Небраска
Небраскад халим агнахыг хориглодог ажээ. Хамгийн хачирхалтай нь энэ мужид далай байдаггүй.

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …