Мак Доналдс бүтээгдэхүүндээ хүний мах ашигласан уу

11038481_1381535848820859_1587785906559826078_n“Өмнө нь Макдоналдсын махны үйлдвэрийн талаар нэгэн залуу мэдэгдэл хийж байсан. Түүний мэдээлсэнээр  100 хувь үхрийн махаар хийдэг гэсэн гамбургерийг хүний махаар хийдэг мөн махнууд нь өтсөн байдаг гэсэн байна. Харин энэ удаад энэ мэдээллийг баримттайгаар баталгаажуулан дэлгэж байна. Оклахам хотод байрлах махны үйлдвэрээс хүний мах, адууны мах зэргийг байцаагч нар олсон аж. Хүний махыг ресторан руу дээд зэрэглэлийн махны хамтаар явуулж байсан хэд хэдэн машиныг зогсоожээ. Маш олон мэдээлэл ирсэний дагуу эрх баригчид орон даяар ресторануудад шалгалт хийхэд 90 хувь нь хүний мах хэрэглэдэг байсныг тогтоожээ. Мөн хэрэглээний махны 65 хувь нь адууны мах байсан байна. Цагдаагийн газрын төлөөлөгч Ллойд Харрисон сэтгүүлчдэд өгсөн мэдээлэлдээ ” Хамгийн аймшигтай нь энд зөвхөн насанд хүрсэн хүний махнаас гадна хүүхдийн биеийн хэсэг их байсан. Махны үйлдвэрээс олдсон хүний мах болоод биеийн хэсгүүдийн ихэнх нь насанд хүрээгүй хүүхдийнх байсан ба том хүний мах маш бага байсан” гэсэн мэдээлэл өнгөрсөн онд гарч байжээ. Харин энэ мэдээлэл нь Huzlers.com сайтаас гаргасан тоглоом буюу худал цуурхал байсан байна. Мэдээж энэ мэдээлэл нь “Эбола вирусээр өвчилбөл зомби болно” “Red bull ундаанд үхрийн үрийн шингэн хийдэг” гэх зэрэг сенсаци мэдээллүүдтэй адил худал цуурхал байсан. Мак Доналдс компани нь жилд 10 сая гаруй долларын үхрийн мах ашигладаг юм. Мөн энэ түргэн хоолны сүлжээ компани нь улсдаа маш их хэмжээний татвар өгдөг томоохон байгууллагуудын нэг аж.

17707_1381535768820867_4816505922129056989_n 1907471_1381535852154192_8580213205992035897_n 10414893_1381535828820861_5417920503358402441_n 10460212_1381535762154201_1282918875287984210_n 10537040_1381535752154202_8322141445766688420_n 11400977_1381535805487530_7576100079319662089_n 11401247_1381535765487534_384816342008813546_n 11429719_1381535808820863_8748736941497518634_n 11537714_1381535862154191_6738161904046927119_n 11537937_1381535792154198_8997931317186674349_n

эх сурвалж: http://urbanlegends.about.com/

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …