Өвөрхангай аймгийн “Их Монголын хүчтэн” дэвжээний бэлтгэл сургалтын төвийн шав тавих ёслол боллоо

14350205065588acda5b88fӨвөрхангай аймгийн “Их Монголын хүчтэн” бөхийн дэвжээний галын шав тавих ёслол болж өндөрлөлөө. Мөн уг нээлтэд зориулсан хүчит бөхийн барилдаан Бугын сангийн аж ахуйд болсон юм. Барилдаан болоод нээлтийн ажиллагааг үзэж сонирхохоор УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Д.Сумьяабазар, З.Баянсэлэнгэ, Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Н.Төмөрхүү, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөрийн сайд С.Чинзориг, Өвөрхангай аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга Г.Ганболд нарын төр нийгмийн зүтгэлтнүүд, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, дэлхийн аварга З.Ойдов, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, мэргэжлийн сумогийн 68 дахь их аварга Д.Дагвадорж,  ардын багш, гавьяат тамирчин Ч.Дамдиншарав, ардын багш, гавьяат дасгалжуулагч Ч.Насантогтох, гавьяат дасгалжуулагч, Улсын арслан Б.Ганбаатар, гавьяат дасгалжуулагч, гавьяат тамирчин, Улсын заан З.Дүвчин, Улсын заан Ц.Санжаа, гавьяат дасгалжуулагч, Улсын өсөх идэр начин Д.Дашжамц нарын алдар цуутай ахмад багш, ахмад бөхчүүд саатан мориллоо.

Өвөрхангай нутгийн бөхчүүд уламжлал ёсоор “Бугын сангийн аж ахуй”-д бэлтгэлээ базааж байна. Өнөө жил 70 гаруй бөх бэлтгэлд гарсан бөгөөд тэдгээрийн 40 гаруй нь сумын цолтой болон залуу бөхчүүд байна. “Их Монголын хүчтэн” дэвжээний тэргүүнээр Зам, тээврийн сайд Н.Төмөрхүү шинээр сонгогдсон бөгөөд УИХ-ын гишүүн Д.Сумьяабазар түүнд ажлаа хүлээлгэн өглөө. Шинэ удирдлагууд Өвөрхангайн бөхчүүдийг нэгтгэсэн “Их Монголын хүчтэн” дэвжээнийхэнд зориулсан томоохон хэмжээний цогцолборын шавыг тавилаа. Өвөрхангайн бөхчүүдийг нэгтгэж буй дэвжээгээ өргөжүүлж цогцолбор барихаар ийнхүү ажилдаа ороод байгаа нь энэ юм.

Шав тавих ёслолын ажиллагааны үеэр болсон хүчит бөхийн барилдаанд Улсын заан Б.Сайнбаяр, Т.Санчир, Улсын өсөх идэр начин М.Жамьянпүрэв, Улсын начин Н.Түмэннаст, Д.Пүрэвсүрэн, Л.Наранбаатар, П.Ганхүү, Б.Сангисүрэн нарын тэргүүтэй 88 бөх зодогложээ. Бөхийн барилдаанд Өлзийт сумын харьяат, цэргийн арслан Л.Батзориг түрүүлж, Хархорин сумын харьяат, Улсын заан Т.Санчир үзүүрлэсэн юм.

14350205835588ad270e77d 14350206215588ad4d20317 14350206435588ad635b2a7 14350206865588ad8e5d98b 14350207395588adc35105a 14350208155588ae0f66a29 14350208295588ae1d2fd42 14350208565588ae38d0991 14350208715588ae47845ac 14350208875588ae57b4288 14350209525588ae98ec764 14350209795588aeb32d209 14350209965588aec430a12 14350210645588af0883e57 14350210765588af1474c7c 14350210955588af2715ab5 14350211065588af3216242 14350211285588af48b4f9e 14350211455588af5924f59 14350211535588af6168473 14350211925588af88eeef1 14350212025588af9276237 14350212215588afa56821f 14350212485588afc0712f3 14350212715588afd74199c

www.zaluu.com

Санал болгох мэдээ

Увс:“Улбар шар” түвшинд шилжүүлсэн хугацааг сунгалаа

Коронавируст /Ковид-19/-ын цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж Төрийн болон …