Эрчүүдийн хүслэн болсон “хачирхалтай – 9” ажил

Эрчүүдийн амьдралдаа эрхэлж үзэхийг хүсдэг ямар ямар ажил мэргэжил байдаг юм бол…? Энэ талаарх нэгэн нийтлэлийг “The Daily Mail” сэтгүүлээс гаргажээ.

Эрчүүдийн хамгийн ихээр сонирхон хийх дуртай эдгээр ажил мэргэжилд “Victoria’s Secret”-ийн гэрэл зурагчнаас эхлээд шар айраг, дарс амтлагч гээд хамгийн эрэлттэй бөгөөд хачирхалтай ажлын байруудыг нэрлэсэн байна.

onhm9oko2s795kja8fhc9q3p0

Шар айраг, дарс амтлагч

  • Аливаа шар айраг, дарс зэрэг амтат сархадууд нь тэдгээрийн амт чанарыг тодорхойлогч мэргэжилтнүүдийн зөвшөөрлөөр л худалдаанд гардаг. Өмнөд Америкийн Сонома мужид л гэхэд дарсны 450 гаруй үйлдвэр байдаг гээд бодохоор ямар эрэлттэй мэргэжил вэ гэдэг нь тодорхой. Мэргэжилтэнд тавигдах шаардлага нь дарс ба шар айрагны талаар олон талын мэдлэгтэй, нарийн мэдрэмжтэй байх хэрэгтэй. Ингээд сард хамгийн багаар бодоход $10.000 ам.доллараар цалинждаг гэнэ.

4a0bu580culj7f0dflmdrh6j0u

Марихуан шалгагч 

  • Марихуаныг нийтээр хэрэглэхийг хориглосон цөөнгүй орон байхад эмчилгээний зориулалтаар хэрэглэхийг хуульчилсан төдий хэмжээний орон байдаг. Толгойн өвдөлтийг намдаахаас эхлээд марихуаны хэрэглээ өндөртэй байгаа энэ цагт марихуаны чанар шалгагч хийнэ гэдэг үнэлэмж өндөртэй ажлын нэг ажээ. Эмчилгээний зориулалтаар хэрэглэхийг зөвшөөрсөн ч гэсэн тогтсон хязгаарыг эвдэх юм бол эргэшгүй эрсдэл дагуулдаг энэ ажил эрчүүдийн хамгийн их таашаадаг ажлын нэгээр нэрлэгджээ.

3rufchveh4cfgfojl1lvhrmktb

Хоолны чанар шалгагч

  • Дэлхийн олон оронд урилгаар зорчиж хоолны нь амтыг шалгангаа юм үзэж нүд тайлна гэдэг хүн бүрийн хүсдэг ажил яалт ч үгүй мөн билээ. Хоолны амт чанарыг шалгаж зөвлөх бүртээ буюу ам хөдлөх тоолондоо тэдний цалин үлэмж нэмэгддэг. Хоолны чанар шалгах энэхүү мэргэжил нь нэр нөлөө бүхий улс төрч, эрх баригчдаас санаачилсан эртний мэргэжил юм. Эртний Ромд л гэхэд энэ үүргийг боолуудад хүлээлгэдэг байсан ба эрх ямбатануудын зоогийг хордуулсан эсэхийг гэмгүй боолууд шалгадаг байжээ.

4ccfqr5l7579b2e9idm5jgom58

Арлын харуул

  • Энэ бол дэлхий дээрх хамгийн үзэсгэлэнтэй, хөл хөдөлгөөн ихтэй арлуудыг манах үүргийг хүлээсэн зэрэг дэв дээгүүрт тооцогддог хачирхалтай ажил юм. Газар бүрт харилцан адилгүй хангамжийг өгөх бөгөөд хамгийн багадаа $100.000 ам.доллараар цалинждаг. Ингэхдээ манаач нарыг гурав ба түүнээс ч олон өрөөтэй тохилог байшинд төвхнүүлж арлын аюулгүй байдлыг хангаж чадаж л байвал юу хүссэнээ хийх эрхийг өгдөг гэнэ. Ажлын орон тоо эрэлт ихтэй байдаг учир өргөдөл өгсөн хүмүүс жил дараалан хүлээх хэрэгтэй байдаг ажээ.

uqrk2b0ehg0hko986g6bpt7vt

Мэргэжлийн “биеэ үнэлэгчдийг” бэлтгэгч

  • Чилийн Сантьяго хотод дэлхийд алдартай эмсийн хүрээлэн олон бий. Эдгээрт ажиллах нь эрчүүдийн хамгийн их хүсэмжилдэг ажлуудын нэг нь гэнэ. Энэ бол хатагтай Файореллагийн эмсийн хүрээлэнд ажиллах хүсэлтэй охидыг бэлтгэгчийн ажил бөгөөд үүнийг мэргэжлийн биеэ үнэлэгчдийг шалгагч, бэлтгэгч гэж нэрлэдэг. Түүний үүрэг бол нэн тэргүүнд ажил горилогчтой ярилцлага хийж сэтгэл зүйн хувьд дүгнэлт үнэлгээг өгдөг.
  • Дараа нь охид бүсгүйчүүдийн зургийг дарна. Харин хамгийн сүүлд биеэ үнэлэгч болохоор шалгарсан охид бүсгүйчүүдтэй энгэр зөрүүлдэг байна. Эдгээр хүмүүсээс дэлхий дахинд танигдсан нь Жейми Расконе гэгч бөгөөд тэрбээр шалгарсан охидтой бүх л өдрийн турш секс хийдэг гэнэ. Ингээд нэг бүрчлэн алдаа дутагдлыг нь хэлж, зааж сургах ба үйлчлүүлэгчтэй хэрхэн харилцах талаар бүхнийг зааж сургана. Зарим эрчүүдийн хувьд сайхан л сонсогдож байгаа мэт боловч түүний өгсөн ярилцлагаас үзвэл харамсалтай нь хүсэмжит гэхээсээ илүү хамгийн стресстэй ажилд ордог ажээ.

l0spcmsgu2ukr1pjld9pmm74b

Усан гулгуур шалгагч

  • Дэлхийн өнцөг булан бүрт шинээр нээгдэж байгаа усан гулгуурын чанар болон үйлчлүүлэгчдэд хэр их сэтгэл ханамжийг өгөх талаас нь судалдаг энэ ажил хамгийн хялбар боловч эрсдэлтэй мэргэжил юм. Энэ төрлөөр ажилладаг Томми Линч гэх залуу Турк, Мексик, Ямайк, Грек, Египет гээд маш олон орноор аялж усан гулгуурыг нь шалгажээ. Түүний аялал 43.000 гаруй км үргэлжлээд байгаа бөгөөд усан гулгуурын өндөр, гулгах хурд, усны чанар аюулгүй байдал гээд маш олон зүйлийг шалгадаг байна.

5tq8u2p8v4rff6cabvepl2fq1l

Тагнуулч

  • Улс төрчдийн дунд үл үзэгдэгч шиг тагнуулч байх нь нүдээ олсон сайхан сонголт юм. Жеймс Бонд шиг засгийн газрын нууц төлөөлөгч, тагнуулч байх нь олон улс төрчдийн булхайг илрүүлэх, шударга бус үйл явдлуудыг нь таслаад зогсохгүй хүссэн эмэгтэйгээ өөрийн болгоход тохирсон халуухан цэг гэнэ.

108s8hkl878ppa3rg98vp3gl30

“Victoria’s Secret”-ийн гэрэл зурагчин

  • Гэрэл зурагчин байх нь нарийн мэдрэмж, ур чадвар шаардахаас гадна цөөнгүй давуу талтай мэргэжил ажээ. Хаана хэзээ ямар тоглолт, шоу арга хэмжээ болно гэрэл зурагчид тэнд л байна. Үнэгүй тасалбар, урилга аваад зогсохгүй үйл явдлын халуун цэгээс бүхнийг дурандаа буулгана. Тэр тусмаа тачаангуй дотуур хувцас өмссөн гуалиг сайхан хүүхнүүдийн зургийг авна гэдэг эр хүн бүрийн жаргалын дээд билээ.

7ojj2e28bb6u15qi22mojumghr

“Top Gear” шоуны хөтлөгч

  • Өдий наслахдаа авто ертөнцийн хамгийн шилдэг шоу “Top Gear”-ийг үзээгүй байна гэдэг эрчүүдийн хувьд хамгийн гутамшигтай зүйл гэж Их Британичууд үздэг. Шоуны хөтлөгч залуус авто спортын гайхамшгийг дэлхий дахинд түгээхээс гадна гайхалтай төмөр хүлгүүдээр хүссэн газартаа очиж салхи татуулан давхихыг харах нь эрчүүдийн атаархлыг эрхгүй төрүүлдэг ажээ. 1977 оноос “BBC” телевизээр үзэгчдийн хүртээл болж байгаа шоу нь дэлхийн хамгийн их хүн үзсэн шоугаар нэрлэгддэг байна.

эх сурвалж: bunny.mn

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …