Худлаа үхээд 40 жил амьдрав

Австралид өөрийгөө 40 жилийн туршид төлөв даруу хүн мэтээр харуулж байсан нэгэн эр зам тээврийн ослоор нас баржээ. Ногоон тивд ирж суурьшихаасаа өмнө талийгаач хар тамхины наймаа эрхэлдэг байсан бөгөөд өөрийгөө үхсэнд тооцуулаад АНУ-д шүүхдэхээс зайлсхийж чадсан гэнэ. 1974 онд Америкийн цагдаа нар хар тамхины наймаа хийсэнд буруутган 37 настай Рэймонд Грэйди Стэнселыг баривчилжээ. Сайн эр Төв Америкаас Флорида руу 12 тонн каннабис оруулах гээд саатуулагдсан аж. Түүнийг 500 мянган долларын барьцаатайгаар суллаж явуулсан байна.
1aa11293b9361bc2big2b595e2c2faf00e4big

Сайн эр дараа жилийнхээ нэгдүгээр сарын 05-нд товлогдсон шүүх хуралдаанд ирэх ёстой байсан ч алга болжээ. Түүний өмгөөлөгч Стэнселыг Гондурас Улсад усанд шумбаж байгаад живсэн хэмээн мэдэгдэв. Аврагчид түүний цогцсыг олоогүй ч амь эрсэдсэнд тооцсон аж. Үнэн хэрэг дээрээ бол Стэнсел эхнэр, дөрвөн хүүхдээ орхиод амраг бүсгүйтэйгээ шинэ амьдралыг эрж хайхаар дэлхийг тойрсон аялалд гарчээ. Тэд Венесуэл, Перу, Таити арал зэргээр орсны эцэст Австралийн Күинслэндэд суурьшихаар шийдсэн байна. Тэндээ гэрлээд хоёр хүүхэдтэй болжээ.

Үлдсэн амьдралаа Стэнсел нь Дэннис Ли Лафферти гэдэг нэрийн дор аялал жуулчлалын оператороор ажиллан дүүрэгтээ нэлээн хүндтэй хүн болсон аж. Энэ оны тавдугаар сард тэрбээр 78 насандаа жолоо мушгиж яваад жолоодлого алдан мод мөргөжээ. Стэнсел газар дээрээ нас барсан гэнэ.

Эх сурвалж www.wikimon.mn

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …