Филиппиний хамгийн хөгшин охин саяхан 18 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэжээ. Ана-Рошель Пондаре хүнийг 10 дахин хурдан хөгшрүүлдэг генеткийн ховор өвчтэй бөгөөд эмч нар түүнийг аль хэдийн 144 настай болсон хэмээн хэлсэн аж. Ихэнх энэ өвчнөөр шаналагсад 14 насандаа нас бардаг байна. Ана төрсөн өдрөө 3 гүнжийн дүрд хувирч, мөн түүний шүтээн болсон Филиппиний дуучин, жүжигчин Сара Героминотой уулзаж зургаа хамт авахуулжээ.
Дэлхий дээр уг өвчнөөр шаналж буй 80 гаруй хүүхэд байдгаас 2 нь Филиппинд байдаг юм байна. Эмч нар түүний насыг уртасгахын тулд тусгай хоолны дэглэм, тос хэрэглэдэг аж.
WWW.ZONE.MN