Үндэсний Их баяр наадмын тасалбарыг 7 сарын 7-ноос эхлэн худалдаанд гаргах болсон тухай Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны Ажлын хэсгээс мэдэгдэж байна. Учир нь наадмын өдрүүдээр автомашинд олгодог тусгай зөвшөөрлийг шинэчлэн батлах болсонтой холбогдуулж наадмын тасалбар худалдаалах өдрийг нэг өдрөөр хойшлуулжээ. Автомашинд олгох тусгай зөвшөөрөл дээр тухайн автомашины улсын дугаарын сүүлийн 4 оронг бичиж баталгаажуулах саналыг Замын цагдаагийн газраас Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороонд ирүүлсэн байна. Тиймээс энэ асуудлыг баталсаны дараа автомашины зөвшөөрөл болон наадмын тасалбарыг зэрэг худалдаалахаар болжээ.
Энэ дашрамд дуулгахад зөвхөн наадмын нээлт үзэх тасалбар нь 12 000 төгрөг байгаа бөгөөд жуулчдад зориулсан тасалбар нь 25 ам.доллар юм. Харин наадам үзэх багц тасалбар буюу 7 сарын 11,12-ний өдрүүдэд наадмын нээлт болон, бөхийн барилдаан, наадмын хаалтыг үзэх тасалбар нь Төв цэнгэлдэх хүрээлэнгийн суудлын байршлаас хамааран 16 000, 20 000, 24 000 төгрөгийн үнэтэй байна. Наадмын тасалбарыг Бөхийн өргөө, Соёлын Төв өргөөний кассуудаар худалдаалж эхэлнэ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлээ.
Санал болгох мэдээ
Татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ч.Чимэдсүрэнг томилжээ
Татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ч.Чимэдсүрэнг томилжээ.Тэрээр Сангийн яамны Хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газрын …