Монгол жуулчдын автобус осолджээ

660otumip8ojie99nksb8gui2f Энэ сарын 5-ны 16.00 цагийн үед Монголын жуулчдын сууж явсан “HYANDAI COUNTY” маркийн 9641 УНТ маркийн автобус осолдлсон байна.

Осол  ОХУ-ын Буриад Улсын Улаан-Үүд хотоос 1000 км–ийн зайд, Кабанск раойны Сэлэнгэ тосгоноос нэг км-ийн орчимд болжээ. Уг автобус нь Улаанбаатар хотын “Улаан тойром сайхан” компанийн жолооч гэх Т-ийн хувийн эзэмшлийнх гэнэ. Тэрбээр Дархан Уул аймгийн 4-р сургуулийн 18 багш нарыг Итгэл хамба, Байгаль далайд аялуулахаар авч явж байхдаа ийн осолдсон байна.

Жолоодлого нь удирдлагагүй болж замын хажуу руу онхолдон 9 хүн гэмтжээ. Монгол улсаас Улаан –Үд хотод суугаа Ерөнхий консулын газрынхан газар дээр нь очиж гэмтсэн хүмүүсийг эмнэлэгт хүргэж анхан шатны тусламж үзүүлсэн байна. Харин үлдсэн хүмүүсийг Хүн эмнэлгийн коллежийн дотуур байранд үнэ төлбөргүй байрлуулж, Дархан –Уул аймгийн тамгын газрын дарга Чүлтэмбатад хэл дуугажээ. Үүний дагуу 2015.07.06-ны өдөр эх оронд нь буцаах арга хэмжээ авсан байна. Дархан Уул аймгийн Боловсролын газрын дарга Ганчулуун, аймгийн Ерөнхий эмчийнхээ хамтаар очиж бэртэж гэмтсэн болон бусад багш нараа авч явсан байна. Нэмж хэлэхэд осолдсон автобус нь ээлжийн жолоочгүй, техникийн бүрэн байдал хангаагүй, хувь жолооч өөрийнхөө хувийн автобусаар компанийн нэр дээр зөвшөөрөл авсан байжээ. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суман дахь хил дээр даатгал хийж буй “Мөнхдаатгал” компанийн даатгалыг ОХУ-ын Буриад улсын засгийн газраас албан бус гэсэн албан тоотыг Монгол улсаас Улаан –Үд хотод суугаа Ерөнхий консулын газарт хүргүүлжээ.

Д.Дуулим

эх сурвалж: 24tsag.mn

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …