Дэлхийн чансаа шинэчлэгджээ

Дэлхийн чансаа шинэчлэгдлээ

Олон улсын хөлбөмбөгийн холбооноос гаргадаг дэлхийн чансаа шинэчлэгдсэн байна.Дэлхийн чансааг Испани тэргүүлж Герман удаалсан хэвээр байгаа бол Колумбын шигшээ баг 4 байраар урагшилж 3-р байр луу дэвшэв.Confederations Cup тэмцээнд түрүүлсэн Бразилийн шигшээ баг 13 байр ахиж 9-р байр луу орж ирсэн бол гурван арслангууд 6 байр ухарч 994 оноотой 15 байранд бичигдэж эхэллээ.Английн шигшээ багийн хувьд сүүлийн таван жилийн хамгийн тааруу чансаандаа бичигдэж буй нь энэ бөгөөд чансааны хамгийн том үсрэлтийг Guinea , Шотланд шигшээ багууд хийсэн байна.Тэд 24 байр урагшилж 61 , 50-р байранд бичигдэж эхэлсэн бол Confederations Cup тэмцээнд далайн орнуудыг төлөөлөн оролцсон Таитигийн шигшээ багийнхан 16 байр ухарч 154-р байранд бичигдэх болов.

Энэ удаагийн дэлхийн чансаанд 207 орон эрэмблэгдсэнээс Монгол 186 байранд 49 оноотой бичигджээ.

Дэлхийн чансааны дэлгэрэнгүйг : http://www.fifa.com/worldranking/rankingtable/index.html?intcmp=fifacom_hp_module_ranking – цахим хаягнаас үзнэ үү

Эх сурвалж: хийморь.мн С.Болдгэрэл

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …