Кока Кола ямар ч лого, шошгогүй ундааг Муслим Шашны Рамадан сард зориулж дундад азийн орнуудад гаргажээ. Ундааны лаазан дээр “Шошго зөвхөн лаазанд зориулагдсан, хүмүүст биш” гэсэн бичигтэй аж.
Тэд энэхүү санаагаа сонирхолтой байдлаар тайлбарлажээ. Харанхуй өрөөнд бие биенээ огт харж байгаагүй битүү шивээстэй, тэргэнцэртэй, араб, хүнд рок зэрэг зургаан хүнийг ширээ тойруулан суулгаж хооронд нь яриа өрнүүлжээ. Тэд бие биенийхээ үзэл бодол, сонирхол, амьдрал зэргийг ярилцаж хэдэн минутыг хөгжилтэй өнгөрөөжээ. Харин гэрэл асаасны дараа тэд хэнтэй цуг байснаа харж “Хэрэв эхлээд тэдний төрхийг харсан бол би ингэж ярилцахгүй байх байсан” гэж ярьцгаажээ. /бичлэг үзэх/
эх сурвалж: hiub.mn