Зарим албан хаагч цол нэмлээ

11700741_1582750185320061_8788703576269757053_oТулгар төрийн 2224, Их Монгол Улс байгуулагдсаны 809, Ардын хувьсгалын 94 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан батлан хамгаалах салбарт бусдыгаа түүчээлэн ажиллаж байгаа зарим алба хаагчдад хугацааны цол олголоо. Алба хаагчдын цолыг Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон гардуулан өгсөн юм. Албан тушаалын зэрэглэлийн дэд хурандаа цолыг БХЯ-ны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн, хошууч С.Ванчинхүү, БХИС-ийн багш, хошууч Д.Баттүвшин, Энхийг дэмжих ажиллагааны тэнхимийн багш, хошууч Н.Лхагвасүрэн нарын таван хүнд олгов. Албан тушаалын зэрэглэлийн хошууч цолоор БХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын хууль, тогтоомж, шийдвэрийн хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн, нууцын дарга, ахмад О.Ууганбаяр, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн, ахмад Д.Зоригтсайхан, Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын офицер, ахмад Г.Цэдэв нарын зургаан хүнд олголоо. Харин ахмад цолыг БХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын ахлах мэргэжилтэн, ахлах дэслэгч Б.Энхтөвшин нарын гурван хүнд олгосон юм. Ахлах дэслэгч цолыг Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын офицер, дэслэгч Б.Оргилсайханд, спортод гаргасан амжилтыг үнэлж БХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн, дэслэгч Г.Тунгалаг нарт олгов. Сургагч ахлагч цолыг БХИС-ийн ахлах ахлагч Д.Цэгмид нарын гурван хүнийг шагнасан юм. Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон цол нэмсэн алба хаагчдад хандаж “Юуны өмнө эрхэлсэн ажилдаа хариуцлага, үр бүтээлтэй байж цол нэмж байгаад тань баяр хүргэе. Цол нэмэхийн хажуугаар хариуцлага нэмэгдэж байгааг ойлгох хэрэгтэй. Эх орноо батлан хамгаалах их үйлсэд тань амжилт хүсье” гэсэн юм.

11717300_1582750358653377_8624432162317815734_o 11707764_1582750431986703_7658904274084290377_o 11703462_1582750261986720_6019604785175442584_o 11700978_1582750338653379_1281673433700872379_o 11228035_1582750398653373_6436830135060659761_o 11143227_1582750235320056_5167572719219115494_o

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …