“Хүй 7 худаг” руу явах автобусны чиглэл, тасалбарын үнэ

Үндэсний их баяр наадмын өдрүүдээр нийтийн зорчигч тээвэр 08:00-22:30 хүртэл иргэдэд үйлчлэх юм.
Үндсэн 78 чиглэлд 594 их багтаамжийн автобус, тролейбус, туслах 28 чиглэлд 184 бага багтаамжийн автобус, хот орчмын зуслангийн чиглэлд бага багтаамжийн 10 автобус, Хүй 7 худагт их, бага багтаамжийн 50 автобус нийт 838 тээврийн хэрэгсэл үйлчилгээнд гарна гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.
11, 12 –нд “Хүй 7 худаг –Төв цэнгэлдэх” чиглэлийн их багтаамжийн автобус М.Гандийн гудамжны автобусны зогсоолоос, 13 –нд “Хүй 7 худаг –МУБИС” чиглэлд  МУБИС –ийн баруун талын автобусны зогсоолоос явах юм.
 Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 92 жилийн ойн баяраар
хурдан морь барианы “Хүй 7 худаг” хүрч үйлчлэх автобусаар зорчих үнэ
д/д Чиглэлийн нэр Тээврийн хэрэгслийн төрөл Тээврийн хэрэлслийн тоо Зорчих үнэ
Том хүн Хүүхэд
1 Хүй 7 худаг –Офицерүүдийн ордон Бага багтаамжийн автобус 4 1000 300
2 Хүй 7 худаг -7 буудал Бага багтаамжийн автобус 4 1000 300
3 Хүй 7 худаг –III, IV хорооллын эцэс Бага багтаамжийн автобус 4 700 300
4 Хүй 7 худаг -5 шар Бага багтаамжийн автобус 4 700 300
5 Хүй 7 худаг –Ханын материалын комбинат Бага багтаамжийн автобус 4 700 300
6 Хүй 7 худаг –Төмөр замын буудал Бага багтаамжийн автобус 10 300 100
Бага багтаамжийн автобусны дүн 30
7 Хүй 7 худаг –Төв цэнгэлдэх хүрээлэн Их багтаамжийн автобус 20 800 300
Нийт дүн 50
Харин Төв цэнгэлдэх хүрээлэнрүү нийт 31 чиглэлээс 256 автобус 08:00-22:30 цагийн хооронд  иргэдэд үйлчлэх юм байна. Мөн  наадмын өдрүүдэд иргэд “Дүнжингарав”, “Мишээл экспо” худалдааны төвөөс Төв цэнгэлдэх хүрээлэн хүртэл  автобусаар үнэ төлбөргүй үйлчлүүлэх боломжтой юм. Та бүхэн нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтээ нийслэлийн тээврийн газрын 323176, 326352 утсаар өгч болох юм байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Санал болгох мэдээ

Татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ч.Чимэдсүрэнг томилжээ

Татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ч.Чимэдсүрэнг томилжээ.Тэрээр Сангийн яамны Хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газрын …