НИТХ-ын дарга асан Т.Билэгтийг өнгөрсөн баасан гаригийн шөнө “Кореан Эйр”-ын онгоцоор “Чингис хаан” нисэх буудалд бууж, гэртээ очсон дариуд нь АТГ-ынхан баривчилжээ. Шүүхээс авлигын хэргээр 2.6 жилийн хорих ял сонссон МАХН-ын дарга Н.Энхбаярын хэрэгт холбогдуулан шалгагдаж байсан бөгөөд гадаадад оргон зайлаад байсан юм.
Түүнийг нийслэлийн өмчит “Өргөө” зочид буудал, “Улаанбаатар таймс” сонины газрыг хууль бусаар хувьчлах ажилд Н.Энхбаяртай хамтран оролцсон хэргээр АТГ-аас шалгаж эхэлсэн ч хэргийг шалгах явцад “АНУ-д эмчилгээ хийлгэх” нэрээр оргон зайлаад байсан юм. НИТХ-ын дарга асан Т.Билэгтийг Интерполоор эрэн сурвалжилж эхэлсэн бөгөөд түүнийг АНУ-д байх визний хугацаа нь дууссан учраас Монголд ирсэн гэсэн мэдээлэл байгаа юм.
АТГ-ынхан түүнийг баривчилж, Сонсголон дахь урьдчилан хорих төвд саатуулан шалгаж эхэлсэн байна.
Ugluu.mn