Барби хүүхэлдэй, Памела Андерсантай адил болох гэж хүүхнүүд гоо сайхны мэс засал хийлгэдэг бол 32 настай хятад эр Ван Лэй умард Солонгосын удирдагч Ким Чен Унтай ихэр мэт адил болохоор шийдэж гоо сайхны мэс засал хийлгэжээ.
Зянсу мужийн Накин хотын иргэн угаасаа Ким Чен Унтай их төстэй болохоор хэдийнээ алдаршжээ. Тэрээр төрөл бүрийн арга хэмжээнд “Умардын удирдагч болон” оролцдог байна. Өөрийн найз бүсгүй, жүжигчин Лю Зихуантай тэр гоо сайхны хагалгаа хийдэг эмнэлгийн хүлээн авахад танилцсан юм байна. Лю нь хөхөө томруулахаар ирсэн байж. “Ким Чен Ун” саяхан жүжигчин бүсгүйтэйгээ хуримласан байна.
Эх сурвалж: www.assa.mn