Г.МАНЛАЙЖАВТАЙ ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЭЛД ГАРГАХ ЗАЛРУУЛГА

eb6a5698b3a3e15c380d0f624ce61096

“Г.МАНЛАЙЖАВЫН УЧРУУЛСАН 100 САЯ ДОЛЛАРЫН ӨРИЙГ МОНГОЛ УЛС ТӨЛЖ ЭХЛЭНЭ” МЭДЭЭЛЭЛД ГАРГАХ ЗАЛРУУЛГА

Манай сайтад  2015 оны 7 сарын 24-ны өдөр “Г.Манлайжавын учруулсан 100 сая долларын өрийг Монгол улс төлж эхлэнэ”  гэсэн гарчигтай мэдээлэл нийтлэгдсэн. Тус мэдээллийг манай сайтын сэтгүүлч мэдээллийн эх сурвалжийг нарийн нягтлан шалгалгүйгээр олон нийтэд хүргэж, Цөмийн энергийн комиссын нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Г.Манлайжавын нэр хүндэд  санамсаргүйгээр халдсандаа албан ёсоор хүлцэл өчиж байна.

Тус нийтлэлд дурьдагдсан Г.Манлайжавыг 2011 онд ажлаас халсан тушаал нь  хууль бус болох нь Захиргааны шүүхийн шийдвэрээр тогтоогдож ажилдаа эргэн томилогдож байсан байна.

Мөн нийтлэлд дурьдагдсан Ханресурс ХХК-д Монгол улс 100 сая доллар төлөх болсон асуудал нь одоо ч олон улсын арбитрын шүүхийн асуудал байгаа бөгөөд тухайн үед гарсан шийдвэр, авсан арга хэмжээний талаар Засгийн газрын асуудал хариуцсан яамны төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан ажлын хэсэг, арбитрийн шүүхийн асуудал хариуцсан хуулийн компаниуд тодорхой тайлбар хийнэ гэж найдаж байна.

Арбитрын шүүхийн шийдвэрийн талаар буруутан, хариуцлага тооцох эзнийг хэн нэгэн сэтгүүлч урьдчилан тогтоож, олон нийтэд ташаа мэдээлэл өгсөн нь алдаатай зүйл болжээ.

Тухайн асуудлыг  Г.Манлайжавт хамааруулан нийтлэж, түүнийг  гэм буруутай мэтээр олон нийтэд мэдээлсэндээ  манай сайт Г.Манлайжав болон түүний ажлын хамт олон,  гэр бүл, найз нөхдөөс  уучлалт эрэн энэхүү залруулгыг гаргаж байна.

Ugluu.mn сайтын редакци

Ugluu-logo20157

 

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …