Хонг Конгт хөхний даруулга өмссөн иргэд шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн жагсаж байна.
Хууль бус худалдааны эсрэг жагсаалд оролцож байсан Нг Лай Инг хэмээх эмэгтэй хөхөөрөө цагдаа зодсон хэргээр гурван сар 15 хоног шоронд суухаар боолсон юм.
Тэрбээр ахлах мөрдөгч Чан Ка Погийн биед хөхөөрөө хүрсэн буюу түүнийг хүчтэй мөргөсөн гэсэн үндэслэлээр шүүхээс хорих ял оноожээ.
Дээд шүүхээс түүнийг эмэгтэй хүний эрхтнийг хүн зодох зэвсэг болгон ашигласан хэмээн буруутгажээ.
Харин шүүгдэгч Нг Лай Ингийн мэдүүлгээр жагсаалд оролцож байхад нь цагдаагийн ажилтан түүний цүнхийг булаан авах үедээ хөхөнд нь хүрсэн бөгөөд эмэгтэйг хөхөө зэсэг болгон миний эсрэг ашигласан хэмээн мэдүүлсэн юм.
Шүүхээс гаргасан уг шийдвэрийг эсэргүүцэн өнгөрсөн ням гаригт Ван Чайд байрлах цагдаагийн төв штабын гадна талбайд иргэд хөхөвчтэй жагсжээ.
200 гаруй иргэн “хөх бол зэвсэг биш” хэмээсэн бичиг барин жагссан байна.
Жагсаалд оролцогчдын нэг болох тэтгэвэртээ гарсан багш Жеймс Хон энэ тухай: би амьдралдаа анх удаа хөхөвч өмсөж байна. Дэлхий нийт энэ инээдтэй хэргийн талаар мэдээсэй гэсэндээ уг жагсаалд оролцож байна гэсэн юм.
Мөн зарим иргэд: бид ингэж хувцаслаад муухай харагдаж байгаа, гэвч шүүх байгууллага үүнээс ч муухай болсон байна хэмээв.
Жагсагчид шүүхээс гаргасан шийдвэрээ эргэн харахыг шаардаж байгаа юм.