Энэ бол үлгэр домог, хэтрүүлэг аль нь ч бус. Дэлхийн түүхэн дэх хамгийн өндөр настай хүн 256 настай Ли Чин Юэн Хятад хүн байв.
1930 онд Нью-Иорк Таймс сонин 1827 онд Хятадын төр 150 нас хүрч буй өндөр настандаа баяр хүргэсэн тухай мэдээлэл гарсан байв. Сонинд гарсан нийтлэлд, Ли Чин Юэний хөршүүд тэднийг бага байхад эмээ өвөө нь нас тогтсон Ли Чинтэй танилууд байсан тухай ярьсан байв.
Ли Чин Юэн 10 настайгаасаа өвс ургамал түүж, ихэд сонирхож эхэлжээ. Ингэхдээ тэрбээр уул хадаар алхаж янз бүрийн өвс ургамлыг судлан, хүн хэрхэн урт насалж болох тухай ихэд сонирхдог байв. Ийнхүү тэрээр 40 орчим жил зэрлэг хүн орхоодой, хэ шүү, лин жи, го жи жимс гэх мэт янз бүрийн ургамалаар хооллосон гэдэг.
1749 онд Ли Чин 71 насандаа Хятадын армид цэргийн багшаар ажиллаж эхэлжээ. Тэрээр хүүхэд байхаасаа бичиг үсэгт тайлагдсан, Төвд, Манжуур, Шан Си, Кансу гэх мэт газруудаар ургамал цуглуулж, судалж аялсан нэгэн байв. Олон хүн түүний урт наслалтын нууцыг байгалийн олон төрлийн ургамлын хүч хэмээн таамагладаг.
Нэгэн удаа түүнээс урт наслалтынх нь нууцын талаар асуухад өвгөн Ли Чин: “Зүрхээ амгалан байлгаж, яст мэлхий мэт сууж, тагтаа мэт сэргэлэн цовоо алхаж, нохой мэт унт” хэмээн өгүүлсэн байдаг.
Түүнийг орйолцоогоор Сичуан мужид 1677 онд төрсөн гэдэг бөгөөд 1933 онд нас баржээ.
эх сурвалж: hiub.mn