104 настай хүний биетэй 17-той бүсгүй таалал төгсөв

9a81d13677a5f377bigИх Британид 104 настай хүний бие махбодтой 17 настай бүсгүй нас баржээ. Маш ховор тохиолддог өвчний улмаас түүний бие махбод цагаасаа өмнө хөгширсөн аж. “Миний охин диваажинд очсон байх. Тэр сүүлчийн удаагаа миний гар дээр өчигдөр оройн 21 цаг 39 минутад амьсгал авсан” хэмээн Хэйли Окинс бүсгүйн ээж хэлэв. Энэ бүсгүйн ачаар олон хүн прогерия гэдэг өвчин байдаг гэдгийг мэдэж авсан юм.
Хэйлигийн өвчилсөн генийн өөрчлөлтийн энэ эмгэг шинжлэх ухаанд Хатчинсон-Гилфордын хам шинж гэдэг нэрээрээ тэмдэглэгджээ. Энэ эмгэгийг туссан хүмүүсийн бие махбод эрүүл хүнийхээс найм дахин хурдан хөгширдөг байна. Тиймээс энэ өвчнийг туссан 10 настай хүүхэд 80 настай хүн шиг харагдах бөгөөд эрүүл мэндэд нь их хэмжээний асуудал үүсдэг. Гэсэн мөртлөө оюун санаа нь 10 настай хүүхдийнх шиг байдаг аж.

0e563f5f44e71a4big

Сэтгүүлчдэд өгсөн нэгэн ярилцлагадаа охины ээж “Хамгийн ярвигтай нь, Хэйлигийн оюун санаа нь настай хүний биед түгжигдсэн ердийн 13 настай охиных шиг байгаа юм” гэж хэлжээ.

Прогерия гэдэг нь генийн мутацийн үр дүнд бий болдог ховор өвчин билээ. Дэлхий дээр ийм өвчний тохиолдол ердөө 74 удаа бүртгэгдсэний дөрөв нь Их Британид байгаа аж. Ийм эмгэгтэй хүмүүс дунджаар 13 хүртэл жил амьдардаг байна. Тэд голчлон цус харвах юм уу зүрх нь хаагдаж өөд болдог гэнэ.

Эх сурвалж www.wikimon.mn

Санал болгох мэдээ

УДЭТ-ын засвар дуусаж, 5-р сарын 1-нд “Анна Каренина” жүжгээр нээлтээ хийнэ

Монгол Улсын Засгийн газар түүх, соёл, өв уламжлалд чухал байр суурь эзэлдэг дурсгалт барилга байгууламжуудаа …