4000 жилийн настай булш олджээ

61oqpfcia9rvb1476ua3r1727hХятадын археологичид Лужиа мужаас 4000 жилийн настай ээж, хүү хоёрын булш олсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Араг ясны ерөнхий байдал ээж нь хүүгээ тэвэрсэн байдалтай байгаа аж. Археологичдын мэдээлснээр “Энэхүү араг яс МЭӨ 2000 буюу хүрэл зэвсгийн үед хамаарагдана. Энэ үед Чинхайд аймшигт хүчтэй газар хөдлөлт болж, олон мянган хүн амиа алдсан. Газар хөдлөлтийн үеэр ээж нь хүүгээ нурангиас хамгаалж, тэвэрсэн байх. Мөн энэхүү булш олдсон бүс нутгаас 200 гаруй булш олдсон. Бид шалгаж байна” гэжээ.

Лужиа мужид 1748 онд хүчтэй газар хөдлөлт болж, 2000 хүн амиа алджээ. Тус мужаас 200 гаруй жилийн настай булш их олддог юм. Харин 4000 жилийн настай булш олдсон нь анхны тохиолдол хэмээн “Синьхуа” агентлаг мэдээлжээ.

www.shuud.mn

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …