Нийтийн тээврийн үйл ажиллагаанд санал нэмэрлэе

uikuiЭнэ салбарын хүн биш ч гэсэн хааяа даа автобусанд суудаг болохоор өөрийнхөө санал бодлыг хуваалцая гэж бодлоо.
Сүүлийн үед хүн бүр нийтийн тээврийн цахим картын систем, маршрут, хөнгөлөлт түүний сайн муу талуудыг өөр хоорондоо ярьж байна.
Саяхан нутагтаа ажил, амралтаар явж байгаад ирсэн болохоор “Т-money” гэх цахим карттай бүрэн танилцаж худалдан авч чадаагүй байсан юм. Өнгөрсөн Баасан гаригт дугаарын хязгаарлалттай өдрөөр Монгол III-аас III-IV -р хорооллын чиглэлд явахаар автобусны буудал дээр ирлээ. Ойролцоо зогсож буй залуугаас карт хаанаас худалдан авч болохыг асуухад мөнгөө төлөөд явж болж байна гэхээр 500 төгрөгөө бэлдээд урд талын хаалгаар яваад ортол жолоочийн хажууд бэлэн мөнгөний хайрцаг байхаар бусдын адил мөнгөө төлж хүрэх газраа ирэв. За энэ ч яахав миний автобусаар үйлчлүүлсэн тухай төдий.

Нийтийн тээвэр аливаа улс орны хөгжлийн түвшинг тодорхойлдог, хамгийн эрэлттэй үйлчилгээ гэж ярихыг олонтаа сонсож бас үзэж байв. Нийслэлийн хэмжээнд 24 компанийн 1000 гаруй их багтаамжийн автобус, троллейбус үйлчилгээнд гардаг гэдэг. Төр, хувийн хэвшлийн аль аль нь энэ салбарт бизнесийн үйл ажиллагаа явуулдагыг ч бид мэднэ. Автобус I, III Цахилгаан тээвэр, “Тэнүүн Огоо”, “Сутайн буянт” гээд нийтийн тээврийн үйлчилгээ компаниуд байдаг.

Улаанбаатар хотын  хувьд нийтийн тээвэрийн үйлчилгээ  тав тухгүй, соёлгүй, бохир, жолооч, кондукторын бүдүүлэг харьцаа, алдагдалтай ажилладаг гэх зэргээр сөрөг хандлагууд байдаг. Энэ сөрөг байдлыг бага ч болов бууруулахаар нийтийн тээврийн газар ажиллаж Цахим картын систем нэвтрүүлжээ. Мэдээжийн хэрэг энэ бол талархалтай хэрэг,  хөгжил дэвшилээрээ биднээс дээгүүр орнуудын хийгээгүй ажлыг манайхан хийж чадсан байна. Ажил л хойно алдаа дутагдлууд байлгүй яахав. Үүнийг бид хэлэлцэж  ярилцаад асуудлыг шийдэх ёстой гэж боддог.

1. ЦАХИМ КАРТ НЭВТРҮҮЛСЭНИЙ САЙН ТАЛ ЮУ БЭ?
– Цахим картын систем нэвтрүүлсэнээр нийтийн тээврийн оновчтой маршрутыг тодорхойлж чадна гэж ойлгож байгаа. Үндсэндээ аль чиглэлд зорчигчид их, бага явж байгаа талаар мэдээллийн дата цуглуулж үр ашигтай ложистик систем үүсгэх боломжтой. Энэ нь төрөөс татаас авдаг мөртлөө ашиггүй ажилладаг компаниудын алдагдлыг бууруулна.
– Заримдаа 2-3 хан хүнтэй автобус замын хөдөлгөөн оролцож байдаг. Энэ системийг үр ашгийг ашигласнаар замын хөдөлгөөний түгжрэл багасах боломжтой.
– Нийтийн тээвэрт цахим систем нэвтрүүлж, автобус бүрт GPS-ийг суурилуулснаар автобусны маршрут, цагийн хуваарийг нарийвчлан хянаж, тэр хирээр нөхөн олговрын мөнгийг үнэн зөв хувиарлах боломжтой.
– Оюутнууд, Цагдаа, Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, Ахмад настнуудад зориулж автобусны компаниудад төрөөс татаас өгдөг. Яг байдал дээрээ хэдэн хүнд хөнгөлөлт эдэлдэг талаар бодит тоо байдаггүй. Үүнийг хянах боломжтой. Үндсэндээ монголын төр халамжийн мөнгөө үнэн зөвөөр нийтийн тээврийн  үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжид төлнө.

2. КОНДУКТОРУУДЫГ ХӨДӨЛМӨРИЙН ХУУЛИЙН ДАГУУ АЖЛААС ЧӨЛӨӨЛНӨ ГЭВ.
Эдийн засаг хямралтай энэ үед манайх шиг буруу бодлого явуулдаг төр засаг гэж байна уу. 1000 гаруй кондукторын ард 3000-5000 хүний амь амьдрал явааг Төрийн өмчид нийтийн тээврийн компаниуд ойлгож байгаа байх. Энэ тэнд газар ухаж, байгалийн баялагаа ашиглаж, ийм тийм төсөл хэрэгжүүлэн  өчнөөн хүн ажлын байртай болгоно  гэж улс төрчид ярьдаг хэлдэг ч үнэндээ  тэр нь биелдэггүй. Гэтэл нэгэнт байсан ажлын байрыг хэвээр нь хадгалвал  яасан юм бэ?

Цахим картын систем хөгжил дэвшлийг харуулсан, олон сайн талтай  байна. Гэвч  хүмүүсийн зарим нэг нь мөнгөө төлөх сонирхолгүй байна шүү дээ. Тэгвэл кондукторуудыг ажлаас нь чөлөөлөх биш, авдаг цалинг нь бууруулаад хяналтын ажилтан мэтээр ажиллулж болох юм. Ингэвэл  ажлаас халахаар төлөвлөж байгаа 1000 кондуктор одоо хяналтын ажилтан нэртэйгээр ажиллж болох. Тэд хуучин шигээ аж ахуйн нэгжийн орлогыг халааслах  боломжгүй болсон тул хяналт тавиад орлогыг нэмэгдүүлээд  ажиллах боломж бүрдэнэ.  Цаанадаж их хүнтэй үед  зорчигчдыг хойш урагш  шахуулж автобусанд олон хүн суух боломжийг бүрдүүлнэ.

3.ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЭЭ ДЭМЖДЭГГҮЙ МОНГОЛ УЛС
Монголчууд эх орондоо автобус үйлдвэрлэдэг болоод багагүй хугацаа өнгөрсөн. Улаанбаатар хотын замын хөдөлгөөн оролцож байгаа 1000 гаруй автобусны ихэнх хуучирч, элэгдэлд орсон байдаг ба энэ онд шинэ 70 гаруй автобусыг нийтийн тээвэрт оруулахаар төлөвлөжээ. Харин хаанаас хэдэн төгрөгөөр авах нь маргаан дагуулаад байгаа ажээ.
Парк шинэчлэлийн хүрээнд гаднаас оруулахдаа  тендер зарлан сонгон шалгаруулах юм байна. Одоогоор БНСУ-аас автобуснууд нийлүүлэхээр яригдаж байгаа гэнэ. Дотоодын үйлдвэрлэгчид нэг автобусыг 150 мянган ам.доллараар үнэлж байгаа бол гадаадаас нэг автобусыг 200 сая төгрөгөөр оруулж ирэх боломжтой гэсэн судалгаа гарсан гэнэ. Гэхдээлл эх орныхоо үйлдвэрлэлээ дэмжих нь хэзээд зөв байх. Тэд олсон мөнгөөрөө эргэлт хийж хэдэн жилийн дараа дэлхийд данстай автомашины брэнд гаргаад ирэх ч юм билүү.

Б.АНХБАЯР

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …